Үгүй аваас энэ үйлдэл танд их л хачин санагдах буй заа. Манай урд хөршөөс дэлхийд нэр цуутай үндэстэн дамнасан олон компани төрөн гарсан байдаг. Түүний нэг бол "Haier".
Манай улсын цахилгаан бараа бүтээгдэхүүний онцгой дэлгүүрүүдэд тус брэндийн бүтээгдэхүүн худалдаалагддаг. Хямд атлаа чанартай гэдгийг бид сайн мэднэ.
Тэгвэл тус брэндийн үндэслэгч Жан Рүй Мин өдий зэрэгт хүрэхийн тулд хэн хүний санаанд багтамгүй олон зүйл хийсэн байдаг. Түүнийг тодотгох олон гавьяа шагналууд байдаг ч зурагдсан, халтартсан гэх мэт жижиг үйлдвэрийн согогтой 76 хөргөгч үйлдвэрээсээ гаргуулж бүгдийг нь хэмх цохиж эвдлэхийг ажилтнууддаа тушаасан явдал нь түүнийг түүхэнд тодоор мөнхөлдөг.
Тэрбээр өөрт тулгарсан хамгийн том хүндрэлийг Хятадын бусад компаниудын чанар гэх ойлголт өөрийнх нь бий болгох гэж зорьж буйгаас тэс өөр гэдгийг ойлгуулах байсан гэдэг. Энэ санаагаа ойлгуулахын тулд ажилчдаа үйлдвэрийнхээ гадаа талбайд гаргаж нүдэн дээр нь согогтой бүтээгдэхүүнүүдийг эвдэлж, шатаажээ.
Хэдийгээр ажилчид тухайн үед эвдлэхийг хүсэхгүй байгаагаа илэрхийлж цалингаасаа хасуулаад ч болтугай өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ худалдаж авахыг хүссэн ч Жан зөвшөөрөөгүй.
Ингэж Жанын хувьд чанар гэдэг ямар утгатай болохыг ажилтнууд нь мөн ойлгосон байна. Тэрбээр хэлэхдээ "Эцэст нь тэд өрсөлдөгч нар шигээ юу ч хамаагүй зарахыг хүсдэг хүн биш гэдгийг ойлгосон" гэдэг.
“Haier” брэндийн албан ёсны Монгол дах цорын ганц дистрибьютер PC mall
📞 75753535, 95953535, 99903535, 93353535