Ухаалаг хуримтлал, ухаалаг хөрөнгө оруулалт

Хуучирсан мэдээ: 2015.04.29-нд нийтлэгдсэн

Ухаалаг хуримтлал, ухаалаг хөрөнгө оруулалт

Ирээдүйн төлөө хүн бүр санаа тавьж, сайхан бүрийг үрсийнхээ ирээдүйд бэлтгэдэг. Тиймээс  хүүхдийнхээ мэдлэг боловсрол, мөрөөдөлд дэм болох үүднээс “хуримтлал” үүсгэх нь тэдний төлөө хийж буй бодит хөрөнгө оруулалт юм.

ХААН Банк хүүхдийн баярыг угтаад 2015 оны 05-р сарын 31-ний өдрийг дуустал улс орон даяар “Боловсрол-Хүүхдийн Ирээдүй” хамгаламжийн урамшуулалт аянг зохион байгуулж байна. “Боловсрол-Хүүхдийн Ирээдүй” хамгаламж нь банкны хамгийн өндөр хүүгээр тооцогдох, автомат сунгалттай хадгаламжийн үйлчилгээ бөгөөд таны хүүхдийг 18 нас хүртэл банкны бусад хадгаламжаас илүү өндөр хүүгээр өсөх болно.

Урамшуулалт аяны хугацаанд дансандаа нэг удаагийн гүйлгээгээр 50,000 төгрөгөөс дээш орлого хийсэн орон нутгийн харилцагч бүрт “DDish” телевизийн хүүхэлдэйн киноны багцын 1 сарын эрх, Улаанбаатар хотын харилцагч бүрт “Хүннү Молл”-ын кино театрт 1 удаа кино үзэх болон бусад үйлчилгээнд хөнгөлөлт эдлэх эрх бэлэглэх болно.

Мөн энэхүү аяны хугацаанд Улаанбаатар хотын хэмжээнд хадгаламжиндаа хамгийн идэвхтэй орлого хийсэн ЕБС–ийн 1 анги болон аймаг бүрийн шилдэг 1 сурагчийг шалгаруулан “Найрамдал” зусланд амрах эрхээр урамшуулах юм. Монгол орон даяар үргэлжилж байгаа уг урамшуулалт аянд хамгийн идэвхтэй хамрагдсан орон нутгийн шилдэг 2 ангийг ангиараа орон нутгийнхаа зусланд 7 хоног амрах эрхийн бичгээр урамшуулна.

Харилцагч та бяцхан үрсийнхээ хамт ХААН Банкны өөрт ойр салбар нэгжид хандан “Боловсрол-Хүүхдийн Ирээдүй” хамгаламжийн урамшуулалт аянд хамрагдаарай.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж