Францын кино найруулагч, зохиолч Жан Жан Анногын бүтээсэн “Чонон сүлд” уран сайхны кино “Оскар”-ын кино наадамд нэр дэвших болзлоо хангасан байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 16-24 хооронд зохион байгуулагдсан Бээжингийн Олон улсын кино наадмаас “Чонон сүлд” кино “Шилдэг найруулагч”, “Шилдэг өвөрмөц төрх” номинацад шагнал хүртжээ. Гарсан цагаасаа хойш Монголын болон гадаадын кино сонирхогчдын дунд шуугиан тарьсан тус киног “Оскар”-ын гадаад киноны төрөлд өрсөлдөх магадлал өндөртэй кино гэж тус кинонд гол дүрийг бүтээсэн МУСТА, жүжигчин Р.Анхням өмнө нь хэлж байсан билээ.
Б.БИЛГЭЭ