Хавар намар хуурайшин хугараад байгаа үсэндээ юу ч хэрэглэсэн нэмэргүй арзайгаад л байна уу. Үсэнд төмөр дутагдах үед уян хатан чанараа алдан хугарч эхэлдэг ба энэ үед төмсний маск таны найдвартай ар тал байх болно.
Төмсний маск: 1ш түүхий төмсийг жижиглэн үрнэ. Үүн дээрээ 2 амны халбага оливийн тос нэмж хийн сайтар хутгана. Бэлтгэсэн маскаа үсний уганд жигд түрхэн, халуун алчуураар ороож 15-20 минут бэгнэнэ.Энэхүү маскыг 7 хоногт 3 удаа хэрэглэхэд хангалттай ба 14 хоногийн дараанаас үр дүн шууд мэдрэгдэнэ.
Төмсний тоник: 1ш түүхий төмсийг жижиглэн үрнэ. Даавуугаар шүүсийг нь шүүн авна. Төмсний шүүсэндээ Е витамин нэмэн үсээ угаасны дараа нойтон үсний үзүүрт түрхэх ба үсээ угаах бүртээ хэрэглэж болно.
Мөн хальстай төмс, газрын самар, наранцэцгийн үр, бурам, маалингын үр, үхрийн мах, сам хорхой зэрэг төмрөөр баялаг хүнс хэрэглэх нь үсний бат бэх байдлыг хэвээр хадгалахад чухал нөлөөтэй.
Холбоотой мэдээ