ОХУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Мария Захарова "Венесуэлд улс улс төрийн хямралаас ангижирч, хууль ёс хэрэгжиж эхлэх хүртэл ОХУ-ын цэргүүд Венесуэлээс гарахгүй" хэмээн мэдэгдлээ.
Тэрбээр мэдэгдэлдээ “АНУ ОХУ-ыг цэргээ гарга гэж шаардах эрхгүй. Венесуэл улстай холбогдсон бусад улс орныг хоригоороо айлгах ч эрх байхгүй. АНУ-аас ялгаатай нь ОХУ хэнийг ч айлган сүрдүүлээгүй. Бид олон улсын болон Венесуэл улсын хууль дүрмийг зөрчиж хүчээр цэргээ оруулаагүй. Шаардлагатай бол Венесуэл улсад хууль ёс үйлчилдэг болтол ОХУ цэргээ энэ улсаас гаргахгүй” хэмээн хэлсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд Венесуэлийн сөрөг хүчний тэргүүн Хуан Гуайдогийн эхнэр Фабиана Росалесыг лхагва гаригт /2019.03.27/хүлээн авч уулзах үеэр “ОХУ цэргээ нэн даруй Венесуэлээс гаргахыг шаардаж байна. Эс гаргавал боломжтой бүх арга хэмжээг авна” гэж мэдэгдсэн юм. Захаровагийн дээрх мэдэгдэл Дональд Трампын мэдэгдлийн хариу гэж харагдаж байна.
Эх сурвалж: XINHUA
Холбоотой мэдээ