Өнөөдөр хуралдах байсан Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан яагаад хойшилсон талаар Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсууриас тодрууллаа.
Тэрбээр “Өнөөдөр Эдийн засгийн байнгын хороогоор Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээ хийгдэх гэж байгаатай холбогдуулан УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх байсан ч түр хойшлууллаа. Учир нь өнөөдөр УИХ-аас ажлын хэсэг байгуулагдаж, гэрээ тогтоолын төсөлтэй холбогдуулж санал, дүгнэлт гаргана. Үүний дараа Эдийн засгийн байнгын хороо хэлэлцэх эсэхийг нь шийдвэрлэнэ. Намын бүлгүүд энэ асуудлыг хэлэлцэж, байр сууриа илэрхийлэх ёстой ч одоохондоо зарим намын бүлгийн шийдвэр гараагүй байна. Ажлын хэсэг дүгнэлт гарсан тохиолдолд Эдийн засгийн байнгын хороо хэлэлцэхэд бэлэн байна” гэсэн юм.
Б.ЭНХ