Чехийн К.Плишкова шигшээд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2019.03.29-нд нийтлэгдсэн

Чехийн К.Плишкова шигшээд шалгарлаа

Чехийн К.Плишкова шигшээд шалгарлаа

АНУ-ын Майами хотноо болж буй талбайн теннисний Майамигийн нээлттэй тэмцээний эмэгтэй ганцаарчилсан төрөлд аваргын төлөө тоглох теннисчид тодорлоо. Тэмцээний аваргын төлөө 2016 оны Америкийн их дуулга тэмцээний шигшээд шалгарч байсан Чехийн К.Плишкова болон Австралийн Э.Бэрти нар шалгарлаа.

Хоёр теннисчин анх удаагаа премьер мандатори зэрэглэлийн тэмцээний шигшээд шалгарч байгаа нь энэ ажээ. Чех тоглогч К.Плишкова хагас шигшээд Румын С.Халепыг буулгаж авсан бол Э.Бэрти хагас шигшээд Эстоний А.Контавейтийг хожсон байна.

Б.БЯМБАБАЯР

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж