Аргентин залуу М.Жинобилигийн дугаарыг мөнхөллөө

Хуучирсан мэдээ: 2019.03.29-нд нийтлэгдсэн

Аргентин залуу М.Жинобилигийн дугаарыг мөнхөллөө

Аргентин залуу М.Жинобилигийн дугаарыг мөнхөллөө

Хэдхэн хоногийн өмнө "Майами Хит" баг К.Бошийн №1 дугаарыг мөнхөлсөн. Өнөө өглөө НБА-н дөрвөн удаагийн аварга Аргентин тоглогч М.Жинобилигийн №20 дугаарыг мөнхлөх ёслолын үйл ажиллагаа явагдлаа. Энэхүү ёслолын ажиллагаанд "Сан-Антонио Спөрс" багийн дасгалжуулагч Г.Попович, Т.Данкан, М.Жинобили нарын эрхмүүд оролцсон.

Аргентин тоглогч М.Жинобили 1999 оны драфтын 2-р тойргийн 57-р "Сан-Антонио Спөрс" баг өөрийн болгож байсан. Хэдийгээр драфтын 2-р эрхийн араас сонгогдсон ч гэсэн Ману өөрийн ур чадвараараа "Сан-Антонио Спөрс" төдийгүй НБА-д алдар нэрээ дуурсгасан. 2002 оноос хойш Сан-Антонио Спөрс багт тоглохдоо Т.Паркер, Т.Данкан нарын хамтаар Сан-Антонио Спөрс багийн “Их Гурвал”-ыг бүрдүүлж 16 улирал дараалан плэй-оффт шалгарч дөрвөн удаа аваргын бөгжийг зүүж, хоёр удаа Бүх-оддын тоглолтод оролцож байсан.

"Сан-Антонио Спөрс" баг түүнээс өмнө “Их Гурвал”-ын нэг болох Т.Данканы дугаарыг мөнхлөөд байсан бол ийн аргентин залуугийн дугаарыг мөнхөлж байна. Тун удахгүй “Их Гурвал”-ын нэг болох франц залуу Т.Паркерын дугаарыг мөнхлөх биз ээ.

НБА-н түүхэнд үеийн үед “Их Гурвал” бүрдэж аваргын цомыг хүртэж байсан түүх олон бий. Хамгийн ойрхоны жишээг дурьдвал Бостоны “Их Гурвал”, Майамигийн “Их Гурвал” гээд дурьдаж болно. Харин "Сан-Антонио Спөрс" багийн “Их Гурвал” бол НБА-н түүхэнд хамтдаа 16 жил тоглохдоо тогтмол плэй-оффт шалгарч, дөрвөнтөө аваргын цомыг өргөсөн байдаг.

Энэ амжилтыг Бостон Селтикс багийн Р.Аллен, П.Пирс, К.Гарнет, Кливлэнд Кавальерс багийн Л.Жеймс, К.Лаув, К.Ирвинг, Майами Хитийн Л.Жеймс, Д.Уэйд, К.Бош, Бостон Селтикс багийн Л.Бирд, Р.Париш, К.МкХэйл, Чикаго Буллз багийн М.Жордан, С.Пиппен, Д.Родман, Лос-Анжелес Лейкерс багийн Ж.Жонсон, К.Абдул-Жаббар, Ж.Уорти нар ч үзүүлж байгаагүй.

Эдгээр тоглогчдоос хоёр нь хамтдаа аваргын бөгжийг дөрвөн удаа хүртсэн тохиолдол бий. Хамтдаа дөрвөн удаа аваргын бөгжийг хүртсэн амжилтыг энэ цагийн "Голден Стэйт Уорриорс" багийн С.Карри, К.Томпсон, Д.Грийн нар эвдэхэд хамгийн ойрхон байгаа юм.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж