Жилд 2000 хүнийг мэдээгүйжүүлдэг

Хуучирсан мэдээ: 2019.03.29-нд нийтлэгдсэн

Жилд 2000 хүнийг мэдээгүйжүүлдэг

Дэлхий даяар жил бүрийн гуравдугаар сарын 30-ныг Эмч нарын баярын өдөр болгон тэмдэглэдэг. Тус өдрийг тохиолдуулан салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан эмч нарт өнөөдөр /2019.3.29/ шагнал гардууллаа.

Тухайлбал, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор хоёр эмчийг шагнасан бол “Алтан гадас одон”-гоор  долоо, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар нэг, “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” хүндэт тэмдэгээр ес, “Хүндэт жуух бичиг”-ээр таван хүнийг тус тус шагналаа. Энэ үеэр шагнал хүртсэн эмч нарын сэтгэгдлийг сонслоо.

10 ЖИЛ ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛЧДЫН ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХИЙН ТӨЛӨӨ ТЭМЦЭЖ БАЙНА

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Г.Мягмар “Алтангадас одон”-гоор шагнагдсан юм. Тэрбээр “Надад өгч байгаа энэ шагналыг 94 жилийн түүхтэй Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны ажилчдын олон жилийн хөдөлмөрт олгож буй шагнал гэж үзээд хүндэтгэлтэй хандаж байна. Миний хувьд эрүүл мэндийн салбарт 18 дахь жилдээ ажиллаж байна. Үүний сүүлийн 10 жилд эрүүл мэндийн салбарын ажилчдын хөдөлмөрлөх эрхийн төлөө ажилласан байна. Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин хөлс, нийгмийн баталгаа, хөдөлмөр эрхлэлт, зөрчигдсөн эрхийг хангуулахын төлөө үйлдвэрчний эвлэлийн хороодын дарга, идэвхтэн сонгуультнууд цаг наргүй ажилладаг. Энэ хөдөлмөрийг үнэллээ гэж ойлгож байна.

ЖИЛД 2000 ХҮНИЙГ МЭДЭЭГҮЙЖҮҮЛДЭГ

Улсын гуравдугаар төв эмнэлгийн Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасгийн их эмч Ч.Отгондаваа мөн “Алтангадас одон”-гоор шагнагдлаа. Тэрбээр “Эрүүл мэндийн салбарт 21 дэх жилдээ ажиллаж байна. Үүний 15 жилийг мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасагт ажилласан байдаг. Ажлын гараагаа сумын эмнэлгээс эхэлж байлаа. Дараа нь аймгийн нэгдсэн эмнэлэгт ажилласан. Ингэснээр эрүүл мэндийн тусламж үзүүлдэг бүх шатлалын эмнэлэгт ажиллаж, нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлсэн байна.  Миний хувьд жилд дунджаар 2000 гаруй хүнд мэдээгүйжүүлэг хийж байгаа. Сүүлийн таван жилд 9000 хүнд мэдээгүйжүүлэг хийсэн байна лээ” гэсэн юм. Мэдээгүйжүүлгийг дандаа яаралтайгаар, хүнд өвчтэй байгаа хүнд хийдэг. Үр дүн нь тун хурдан гардаг их сайхан мэргэжил.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж