УИХ-ын гишүүд Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ | News.MN

УИХ-ын гишүүд Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

УИХ-ын гишүүд Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

УИХ-ын гишүүд Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2019.03.29) Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Б.Баттөмөр, Ж.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол, М.Оюунчимэг, Я.Содбаатар, Д.Хаянхярваа нар өргөн мэдүүллээ.

Нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй, тодорхой нөхцөл, нарийн мэргэжил шаардах аж ахуйн зарим үйл ажиллагааг эрхлэхэд тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгохтой холбоотой харилцааг зохицуулах үүднээс Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль 2001 оны 02 дугаар сарын 01-ний өдөр батлагдсан болохыг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт дурдав.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 19 чиглэлээр 103 ерөнхий төрөл, энэхүү төрөл нь 210 гаруй дэд төрөлд хуваагдан тусгай зөвшөөрөл олгохоор байгаа боловч салбарын бусад хууль тогтоомж, эрх зүйн дэд актаар тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл /олон удаа болон нэг удаагийн шинжтэй/-ийг шинээр бий болгох, ерөнхий төрлийг задалж олгох байдал түгээмэл болсон аж.

Өөрөөр хэлбэл, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заагаагүй зөвшөөрлийн чиглэл, төрлөөр зөвшөөрөл олгох харилцаа явагдаж байгаа бөгөөд Монгол Улсын хэмжээнд 2016 оны байдлаар 54 байгууллага 914 төрлийн зөвшөөрөл олгож байна гэсэн судалгаа хийгдсэн байна. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын 2001 оны “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 17 дугаар тогтоолд тусгай зөвшөөрөл олгохтой холбогдсон харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуультай нийцүүлэн, зохих хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар санал боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, Газрын тухай, Газрын хэвлийн тухай, Байгалийн ургамлын тухай, Ан агнуурын тухай, Амьтны аймгийн тухай, Ойн тухай, Усны тухай хуулиар олгох зөвшөөрлийг энэ хуультай уялдуулан хянан үзэж, тодорхой санал боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх хугацаатай үүрэг Засгийн газарт өгөгдсөн ч одоог болтол бүрэн хэрэгжээгүй байна.

Дээрх шаардлагын дагуу Аж ахуйн үйл ажиллагааны тухай хуулийг шинэчлэн найруулах хуулийг төслийг боловсруулж хуулийн нэрийг Зөвшөөрлийн тухай гэж өөрчилсөн байна.

Хуулийн төсөл батлагдсанаар хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлаагүй аливаа үйл ажиллагаа эрхлэх Иргэний хуулийн суурь үзэл баримтлалыг баталгаажуулж, Монгол Улсын нутаг дэвсгэрт эрхлэхийг хориглосон үйл ажиллагаа болон зөвшөөрлөөр эрхлэх үйл ажиллагаа чиглэл, төрөл, эдгээр харилцаатай холбоотой суурь харилцаа тодорхой болно хэмээн төсөл санаачлагчид үзжээ. Мөн зөвшөөрлийг олгох, сунгах цахим хэлбэрээр зохион байгуулж болох зохицуулалт хуульчлагдаж, иргэд чирэгдэл хүнд сурталгүй төрийн үйлчилгээг хүргэх, зөвшөөрөл олгох харилцаа ил тод, хяналттай болох юм байна.

Өөрөөр хэлбэл лицензийн тоог цөөлж, лиценз авдаг олон шат, дамжлагыг багасгах, бизнест ээлтэй эрх зүйн орчинг бүрдүүлэх, үндэсний аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхол, хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд хохирол учруулж болзошгүй, орчиндоо аюултай аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, хязгаарлагдмал нөөц бүхий нийтийн өмч, эрхийг эзэмших, ашиглахад төрөөс зөвшөөрөл олгох, зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох, цуцлах, зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд хяналт тавихтай холбоотой харилцаа боловсронгуй болох юм байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2019-03-29 203.91.117.8

ЗӨВШӨӨРӨЛ БАТЛУУЛААД БАС НЭГ ТӨСӨЛ САН РУУ БУЗАР ГАРАА ДҮРЭХ НЬ ДЭЭ

Avatar

иргэн 2019-03-29 203.91.117.8

Бас л иргэдийнхээ эрхийг хязгаарлах гэж байгаа юм бишүү

Avatar

Зочин 2019-03-29 103.229.120.197

Yu gagch zuil zohioj niigmiig bujignuulah geed bgaan bol doo? Irged ni yaduu, ajil hudulmurgui bna. Ajlin bair bii bolgohoo l bodmoor yum.

Avatar

СУРАГЧ 2019-03-29 103.57.94.29

ЗӨРЧЛИЙН ХУУЛЬ БАЙХАД ЗӨВШӨӨРӨЛИЙН ХУУЛЬ ХЭРЭГГҮЙ ЗӨРЧЛИЙН ХУУЛИАР ХОРИГЛООГҮЙ БҮХЭН ЗӨВШӨӨРӨЛ ШҮҮ ДЭЭ

Avatar

я 2019-03-29 103.87.255.62

зөв сайн байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж