Хуучирсан мэдээ: 2015.04.29-нд нийтлэгдсэн

Иог бол гэрэл гэгээ

"Иог бол гэрэл гэгээ бөгөөд нэг л ассан бол хэзээ ч унтрахгүй.

Иог хийхийн хирээр гал улам дүрэлзэнэ." Б.К.С. АЙЕНГАР

Иог бол биеийн байрлал, ухааралтай амьсгал ба бясалгалын тусламжтайгаар бие, сэтгэл,сүнсийг холбох Энэтхэгийн эртний ведийн соёлоос уламжлалтай эртний мэдлэг юм. Сэтгэлийг энгийн ба амар амгалан байлгаж, будлиан хямралаас ангижруулах нь иогийн нэн тэргүүний зорилго юм. Амирлангуй энэхүү мэдрэмжийг иогийн асана ба пранаяма хийснээр мэдрэнэ. Яс булчинд ачаалал өгдөг дасгал хөдөлгөөний бусад хэлбэрүүдтэй харьцуулахад иог нь биеийг аажим залуужуулна. Биеийг нөхөн сэргээх замаар орчин цагийн өндөр хурдтай нийгмээс улбаатай сөрөг нөлөөллийг арилгана. Иогийн дасгал нь хүнд өөрт байдаг итгэл найдвар ба өөдрөг сэтгэлийг сэргээнэ. Иог нь туйлын эрүүл мэнд болон оюуны сэтгэл ханамжид хүрэх зам дахь бүх саад тотгорыг даван туулахад тус нэмэр болно.

Иогийн дасгал хийснээр Та:

  • эрүүлжих, өвчнөөс урьдчилан сэргийлэх
  • бие галбирыг төгөлдөржүүлэх, биеийн жинг барих (турах, таргалах),
  • хөдөлгөөний хомсдолоос гарах, хөшүүн байдлыг арилгах,
  • сэтгэл санаагаа тайвшруулах, стресс ядаргааг тайлах,
  • амьдралд илүү идэвхи санаачлагатай, эрч хүчтэй болох,
  • залуужих гэх мэт тодорхой үр дүнг мэдрэх болно.

Иог бол хүнийг дахин төрүүлэх увдис. Иогийг хүн бүхэн хийж чадна. Иогоор хичээллэхийн тулд бие бялдрын хөгжлийн хувьд төгс хөгжсөн байх шаардлагагүй.

Эх сурвалж: www.mandalayoga.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж