Энхийг сахиулах ажиллагааны цаашдын төлөв, боломжуудын талаар санал солилцов | News.MN

Энхийг сахиулах ажиллагааны цаашдын төлөв, боломжуудын талаар санал солилцов

Энхийг сахиулах ажиллагааны цаашдын төлөв, боломжуудын талаар санал солилцов

Энхийг сахиулах ажиллагааны цаашдын төлөв, боломжуудын талаар санал солилцов

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд энэ сарын 27-29-нд  НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээгч орнуудын Батлан хамгаалахын сайд нарын Бага хуралд оролцож байна. Эхний өдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Антонио Гутерреш болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Энхийг сахиулах ажиллагааны асуудал хариуцсан орлогч дарга ноён Жан Пьерр Лакроутай нартай уулзаж Монгол Улсын энхийг сахиулах ажиллагаа цаашдын чиглэл, байр суурийг талаар харилцан ярилцав.

Энэхүү уулзалтаар  Батлан хамгаалахын сайд Н. Энхболд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон бусад удирдлагуудтай Монгол Улсын энхийг сахиулах ажиллагаан дахь оролцооны цаашдын төлөв, боломжууд болон тодорхой сэдвүүдээр нээлттэй ярилцсан юм.

Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Антонио Гутерреш Монгол Улсын энхийг сахиулагчдыг НҮБ-ын удирдлага, ялангуяа миний зүгээс маш өндрөөр үнэлдэг, чадварлаг, бэлтгэгдсэн цэргийн алба хаагч, техник хэрэгсэл нэмж илгээх талаар таны хэлсэн санал, зөвлөмж нь бидний үүрэг, зорилттой нягт нийцэж байгаа тул бид тууштай дэмжинэ, танайд хязгаарлагдмал боломжтой байгаа техник хэрэгсэл, санхүүгийн дэмжлэгийг бусад хандивлагч орны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэхэд чиглэсэн гурвалсан харилцаа, хамтын ажиллагааг судлаж үзэхийг санал болгож байна, ингэснээрээ бие биенээ харилцан дэмжих үүрэг улам тодорхой болно. Таныг хүрэлцэн ирж, харилцан асуудлаа ярилцсанд тун баяртай байна гэсэн бол ноён Жан Пьерр Лакроу Монгол Улсын зэвсэгт хүчний бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэлт, бэлтгэгдсэн байдал, НҮБ-ын Мандатыг бүрэн утгаар нь ойлгож хэрэгжүүлдэг чадвар бүхнийг зориуд онцлон тэмдэглэхээс өөр аргагүй хэмээн Монголын энхийг сахиулагчид  үүргээ хамгийн нэр төртэй үүрэг гүйцэтгэж буй онцлоод цаашид оролцоогоо олон тодорхой төрлүүдэд нэмэгдүүлэхийг хүслээ.

Манай улс анх 1999 онд НҮБ-тай байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу 2002 оноос эхлэн НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд давхардсан тоогоор 11000 орчим цэргийн албан хаагчид үүргээ амжилттай гүйцэтгээд байна. Өнөөдрийн байдлаар НҮБ-ын мандаттай таван энхийг сахиулах ажиллагаанд нийт 900 орчим цэргийн албан хаагч үүрэг гүйцэтгэж байна. Энэ тоог Монгол Улсын хүн амтай харьцуулбал ямар хэмжээнд бид олон улсын энх тайван, аюулгүй байдлын үйл ажиллагааг дэмжиж байгааг харж болно. НҮБ-д цэрэг илгээгч орнуудаас эхний 27 дугаарт эрэмбэлэгдэж байгаа юм.

Түүнчлэн Батлан хамгаалахын сайд Н.Энхболд  Бүгд найрамдах социалист Вьетнам улсын Батлан хамгаалахын дэд сайд хурандаа генерал Хай Нгуен Вантай уулзаж хоёр талын ажиллагааны шинэ шатны талаар хэлэлцэж тодорхой шийдэлд хүрэв.

Эхний өдрийн уулзалтын төгсгөлд  Канад улсын Батлан хамгаалахын сайд ноён Харжит С Сажантай уулзаж хоёр орны цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцож хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах талаар харилцан тохиролцов.

Эх сурвалж: БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж