Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын “Хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулах тухай" 2018 оны А/747 дугаар тушаалаар Ерөнхий боловсролын сургуулиудын хоёрдугаар улирлын амралт хоёр сар гаруй үргэлжилсэн. Ингэснээр бусад улирлын амралтад мөн адил өөрчлөлт орсон юм. Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын хоёр, гурав, дөрөвдүгээр улирлын амрах хугацааг дараах өдрүүдэд тогтоожээ.
Хуваарь ёсоор гуравдугаар улирлын амралтаараа нийслэлийн бүх ангийн сурагчид дөрөвдүгээр сарын 6-наас 14-нийг дуустал нэг долоо хоног амарна. Харин аймаг, сум, тосгон, багийн сурагчдын амралт гуравдугаар сарын 23-наас дөрөвдүгээр сарын 14-нийг дуустал гурван долоо хоног амарна.
ГУРАВДУГААР УЛИРЛЫН АМРАЛТ
- Бүх ангийн сурагчид IV сарын 06-наас IV сарын 14-нийг дуустал нэг долоо хоног
ЗУНЫ АМРАЛТ
НИЙСЛЭЛИЙН СУРАГЧИД
- I-II ангийн сурагчдын хувьд VI сарын 01-нээс
- III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 08-наас
- VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 15-наас эхэлнэ.
АЙМАГ, СУМ, ТОСГОН, БАГИЙН СУРАГЧИД
- I-II ангийн сурагчдын хувьд VI сарын 01-нээс
- III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 08-наас
- VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 15-наас эхэлнэ.
Э.ЭНХ
Холбоотой мэдээ