Анх удаа ХДХВ-ын халдвартай хүн бөөрний донор болжээ | News.MN

Анх удаа ХДХВ-ын халдвартай хүн бөөрний донор болжээ

Анх удаа ХДХВ-ын халдвартай хүн бөөрний донор болжээ

Анх удаа ХДХВ-ын халдвартай хүн бөөрний донор болжээ

ХДХВ-ын халдвартай хүн бөөрний донор болсон анхны тохиолдол АНУ-д бүртгэгдлээ. АНУ-ын Балтимор хотын Жон Хопкинсын их сургуулийн эмч нар даваа гаригт /2019.03.25/ энэхүү мэс заслыг хийсэн байна. Үүнээс өмнө ХДХВ-ийн халдвар нь бөөрний өвчний эрсдэлт хүчин зүйлд тооцогддог байсан бол бөөрөнд ямар нэгэн эрсдэл үүсгэдэггүй,  ХДХВ-ын эсрэг шинэ төрлийн эм гаргаж авснаар ийм төрлийн вирусын халдвартай хүн донор болох боломжтой болжээ.

Жон Хопкинс их сургуулийн эрдэмтэн доктор Кристин Дурант “Энэ удаагийн нээлт нь ХДХВ-ийн халдвартай хүмүүсийг ялгаварлан гадуурхах байдлыг багасгаж, тэднийг өөрөөр хардаг болоход хувь нэмэр болж байгаа гэж найдаж байна” хэмээн ярьсан байна.

Атланта хотод оршин суудаг Нина Мартинез гэх 35 настай эмэгтэй донор болсон бөгөөд түүний биеийн байдал сайн байгаа ажээ. Мөн саяхан ХДХВ-ийн халдвартай Их Британийн иргэн чөмөг шилжүүлэн суулгах мэс заслын дараа ХДХВ-ийн халдвараас ангижирсан хоёр дахь хүн болсон тухай мэдээ гарсан билээ. Өнөөдрийн байдлаар дэлхий дээр ХДХВ-ийн халдвартай 37 сая хүн амьдарч байна.

Эх сурвалж:BBC

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-03-29 187.178.75.109

DOX

Avatar

Саранчимэг 2019-03-29 178.165.130.92

ХДВХ эх лиг хэн наадахыг чинь ойлгох юм ядаж үсэг бүрийг нь дэлгэнгүй тайлбарлхж өөрөө чадахгүй гэхэд ДОХ энэ тэр гээд нийтээр ойлгох хэмжээнд бичиж бймаар юм

Avatar

Зочин 2019-03-29 202.179.27.240

Хүний Дархлал Хомсдлын Вирус (ХДХВ). Дархлалын Олдмол Хомсдол (ДОХ). Эхнийх нь вирус. Хоёрдах нь өвчин.

Avatar

Зочин 2019-03-29 66.181.177.130

Вирус тээгч шатнаас өвчний шатанд шилжих үеэс дох болно

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж