Тивийн Хоккейн Лигийн бүсийн аваргын төлөөх тоглолт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2019.03.29-нд нийтлэгдсэн

Тивийн Хоккейн Лигийн бүсийн аваргын төлөөх тоглолт эхэллээ

Тивийн Хоккейн Лигийн бүсийн аваргын төлөөх тоглолт эхэллээ

Шайбтай хоккейн Тивийн Хоккейн Лиг (ТХЛ)-ийн 2018-2019 оны улирлын плэй-оффын тоглолтууд үргэлжилж байна. Өчигдрөөс тэмцээний бүсийн аваргын төлөөх тоглолт эхэлсэн бөгөөд Өрнөд бүсийн аваргын төлөө шалгарсан Москвагийн ЦСКА болон Санкт-Петербург хотын СКА багууд цувралын эхний тоглолтоо хийсэн.

ЦСКА Москва багийн “VTB Ice Palace” ордонд болсон тус тоглолтонд талбайн эзэн баг 2-1 харьцаатай ялалт байгуулав. Тоглолтын эхний гоолыг зочин багаас Д.Хафизуллин оруулсан бол тэнцээний гоолыг ЦСКА Москва багийн А.Попов оруулсан. Тэрээр өрсөлдөгч багийнхаа довтолгоог таслан шууд сөрөг довтолгоогоор тэнцээний гоолыг оруулсан.

Харин хожлын гоолыг энэ улирлын плэй-оффт форм сайтай байгаа М.Григоренко Н.Нестеровын дамжуулалтаар оруулжээ. Ийнхүү ЦСКА Москва баг цувралын эхний тоглолтондоо хожил аваад байна. Өнөөдөр Дорнод бүсийн аваргын төлөө шалгарч үлдсэн Авангард Омск болон Уфа хотын Салавет Юлаев багуудын тоглолт болно.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж