Цалингаа нэмүүлсэн багш нар илүү цагийн мөнгөө нэхэж байна | News.MN

Цалингаа нэмүүлсэн багш нар илүү цагийн мөнгөө нэхэж байна

Хуучирсан мэдээ: 2019.03.29-нд нийтлэгдсэн

Цалингаа нэмүүлсэн багш нар илүү цагийн мөнгөө нэхэж байна

Цалингаа нэмүүлсэн багш нар илүү цагийн мөнгөө нэхэж байна

 “Цэцэрлэгийн багш нар долоо хоногт 40 цаг ажиллах ёстой байсан бол амьдрал дээр 50 цаг буюу 10 цагаар илүү ажиллаж байна. Миний хувьд 2019 оны өмнө 550 мянган төгрөгийн цалин авдаг байсан. Оны дараа 820 орчим мянган төгрөгийн цалин авдаг болж, шатлалыг нь нэг шатаар ахиулсан. Гэтэл өнөөдөр сард цалин нэмсэн гээд илүү цаг ажилласан мөнгө олгохгүй байна. Миний хувьд сард илүү цагаар ажилласан 225 мянган төгрөгийг авч чадахгүй хохирч байна” гэж Баянгол дүүргийн 95 дугаар цэцэрлэгийн багш Б.Батхуяг ярилаа.

Энэ мэт хийсэн ажлынхаа хөлсийг бүрэн авч чадахгүй байгаа багш нар өнөөдөр /2019.03.29/ Монголын үйлдвэрчний эвлэлийн байранд хэвлэлийн бага хурал хийлээ.


Ж.БАТЗОРИГ: ЦАЛИНГААС НЬ ИЛҮҮ ЦАГИЙН 300 ОРЧИМ МЯНГАН ТӨГРӨГ ХАССАН

Энэ үеэр Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ж.Батзориг ярихдаа “Боловсролын салбарт ажиллаж буй мэргэжилтэнүүд ажлын онцлогоосоо шалтгаалан илүү цагаар ажилладаг. Энэ хөлсийг нь Засгийн газрын 382 дугаар тогтоолоор хязгаарлаад байна. Жишээлбэл, ердийн цэцэрлэгийн багш нар өдөрт 10 цаг ажиллах ёстой байдаг. Цэцэрлэгийн багш нар илүү цагаар ажиллах зайлшгүй шаардлага гардаг.

Өнөөдөр багш нарын илүү цагийн 300 орчим мянган төгрөг цалингаас нь хасагдаж байна. Засгийн газар яаралтай үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай зөвшилцөж, өөрчлөлт оруулах шаардлага байна. Багш нарын хувьд Засгийн газраас цалин нэмсэн болдог ч буцаад нэмэгдэл урамшуулал, илүү цагийн мөнгийг нь хасчихдаг. Ингэхээр эргээд гар дээрээ бага цалингаа авч байна” гэв.

Н.ОЮУНДЭЛГЭР:ЦАЛИН НЭМСНЭЭСЭЭ ИЛҮҮ МӨНГӨ ХАСААД БАЙНА

Нийслэлийн 97 дугаар сургуулийн багш Н.Оюундэлгэр өөрийн авдаг цалингийн талаар хэлэхдээ “Багш нарын цалин 2019 он гараад тодорхой хэмжээгээр нэмэгдсэн. Тэрийг бид үгүйсгэхгүй. Би гэхэд сард 608 мянган төгрөг авдаг байсан бол 787107 төгрөгийн цалин авдаг болсон. Ерөнхий боловсролын сургуулийн багш нар бүгдээрээ илүү цагаар ажиллаад, хөлс авдаг уу гэвэл тийм биш. Яагаад илүү цаг гардаг вэ гэвэл тусгайлсан мэргэжлийн багшийн орон тоо дутагдсан үед, эсвэл багш өвдөх, амралт авснаас болж илүү цаг ажиллах шаардлагатай болдог.

Өнгөрөгч нэг, хоёрдугаар сард сурагчдын амралт таарсан учраас энэ асуудал харьцангуй маргаан багатай байсан. Харин гуравдугаар сард багш нар бүтэн багшилсан учраас ийм асуудал гарч байна. Мөн багш нараас гадна сургууль, цэцэрлэгийн ажилтнуудын илүү цагаар ажиллах тохиолдол их гардаг. Өнөөдөр бидний цалин нэмснээсээ илүү мөнгө хасаад байна” гэж хэллээ.

Д.САРАНЦЭЦЭГ: ӨНГӨРСӨН САРД ОЛГОСОН ИЛҮҮ ЦАГИЙН МӨНГИЙГ БУЦААН ТАТСАН

Харин Сургуулийн өмнөх боловсролын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Саранцэцэг мэдээлэл өгөхдөө “Засгийн газрын 382 дугаар тогтоолтой холбоотойгоор бид сар гаруй хугацаанд хөөцөлдсөн. Энэ хугацаанд өөрчлөлт хийхээр явж байхад төрийн байгууллагуудын уялдаа холбоо маш муу байна.

Өнгөрсөн нэгдүгээр сард Баянгол дүүргийн дөрвөн цэцэрлэг л илүү цагийн мөнгийг хасч олгож эхэлсэн. Гэтэл хоёрдугаар сараас эхлэн Баянгол дүүрэг бүхэлдээ бас Чингэлтэй дүүрэг нэмэгдсэн. Энэ сараас Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргээс бусад сургууль, цэцэрлэг илүү цагийн мөнгийг хассан. Илүү цагийн мөнгийг хасахдаа бүр өмнөх сард олгосон илүү цагийн мөнгийг буцаан татаж эхэлсэн.

Өнөөдөр Төрийн сангийнхан ажлаа хийж мэдэхгүй байна. Учир нь хүн хийсэн ажлынхаа цалинг хаана ч очоод авах ёстой. Буцаан таталт хийж байгаа нь хүний эрхэнд шууд халдаж байна. Засгийн газрын 382 дугаар тогтоолын нэгдүгээрт “Илүү цагаар ажилласан тохиолдолд нөхөн амруулаагүй бол илүү цагийн хөлс өгнө” гэж заасан байгаа. Гэтэл хийсэн ажлын хөлсийг нь буцаан татна гэдэг хууль зөрчиж байгаа” тухай ярив.

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

БАГШ БАЙСАН НЭГЭН 2019-03-29 202.21.127.161

НЭНГЭН ҮЕД БАГШ НАР НЭР ХҮНДТЭЙ,ЧАДВАРТАЙ БАЙЛАА.ТЭДЭНД ЧАДАХГҮЙ ГЭХ ЮМГҮЙ БАЙСАН ДАА.ОДООГИЙН БАГШ НАРШИГ ОЛИМПИАДААР НЭР ОЛДОГ,ОРОНЦОГУУД,СУРАХ БИЧГЭЭС ЦААШ МЭДЛЭГГҮЙ АТЛАА МӨНГӨ НЭХЭДЭГ ТЭЖЭЭВЭРҮҮД БАЙГААГҮЙ ЮМ

Avatar

албан хаагч 2019-03-29 203.91.117.8

ямар аймаар зүс царайтай амьтад вэ

Avatar

Сонин л юм... 2019-03-29 27.123.215.222

Сум, баг, хорооны зохион байгуулагч, нийгмийн ажилтнууд, Төрийн захиргааны ТЗ-3-5-аар ажиллаж байгаа албан хаагч нар илүү цаг ажиллалаа гэж хэзээ ч хэлж байгаагүй. Тийм юм ярих эрх ч байхгүй байхад ТҮ-ээр ажиллаж байгаа ЭРХЭМ БАГШ нар та бүхэн жагсаал, цуглаан хийж эрх энэ тэр ярьж харин ч шатлалаа ахиулан үндсэн цалингаа нэмүүлсэн. Хуримтлалын мөнгө, анги цэвэрлэгээ, хориглосон нэртэй аялал зугаалга, төгсөлтийн нийллэг, анги тохижуулах, утга агуулгын маш их алдаатай өөрсдийн ном зарах…

Avatar

Зочин 2019-03-29 27.123.215.222

…боломжтой бүхнээс илүү зардал авч л байгаа шүү!!! Бичээд байвал асуудал маш их байна. Даан ч энэ зай нь хүрэлцэхгүй байна…
Энэ ҮЭ-ийн холбоодууд бидний төлсөн 1 %-ийн татвараар олигтойхон ажил зохион байгуулаач. Ажил хаяхаас өөр юм зохион байгуулж чадахгүй юм шиг л байх юм.

Avatar

багш 2019-03-29 203.91.117.8

ЭД НАРААР МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН САЛБАР ДУТАХГҮА ЗАЙЛ ӨГ

Avatar

Хүннү 2019-03-29 202.179.24.54

Энэ хүмүүсийг хэн багш бол гэсэн юм. Их цалин өгдөг газарт орж ажил. Яс юмандаа бол багш нарын цалин тиймч бага биш. Хувийн хэвшилд ажилдаг хүмүүсийн цалин багш нарын цалингаас бага шүү. Хүүхдийн сурлага муу их дээд сургуульд орсон хүүхдүүд суурь мэдлэг тааруу зэрэг өч төчнөөн асуудал та нарын ажлын үр дүн. Ийм байж юуны чинь мөнгөө нэмүүлэх вэ? Та нар наад ҮЭ-г дагах хэрэггүй тэдч гэсэн мөнгний төлөө шантааж хийдэг байгуулга гэдгийг олон түмэн мэднэ.

Avatar

Davarsan 2019-03-29 122.201.31.231

Turiin zahirgaanii alba iluu neg chtugrug b** hel mungu ch avdaggui. TA nar shig 3 sar amardaggui. Ta nar shig suragchdiinhaa etseg ehees bayar bolgonoor 200-400.myangan tugrug avdaggui. Odoo bas arai l davarch bgaa bishuu

Avatar

Зочин 2019-03-29 202.179.26.186

"Цалин нэм" гэж бусдыг турхирч байдаг МҮЭ гэж хийх ажилгүй хэдэн нөхөд байна. Битгий даварцгаа. Хөнжлийнхээ хирээр хөлөө жийдэг юм.

Avatar

багш нар минь бага хуцаараа..та нар багшилхаа л байчих 2019-03-29 202.179.31.80

багш нар минь бага хуцаараа..та нар багшилхаа л байчих. ингэж давардаг байхгүй дандаа намын гар хөл болсон арчаагүй юмнууд

Avatar

Bitgii hutsatsgaa ta nar! 2019-03-29 108.218.234.108

Hunii huudiig elegiig ni byatsartal zodoj hayachaad uhseniih chin iluu tsagiin mungu neheh. Harin ch tsalin nemegdsen ni ih yum geed zalibarch hurt

Avatar

zo 2019-03-29 192.82.65.146

nemlee geed araar ni hasah togtool gargaj bolohgui

Avatar

Зочин 2019-03-29 119.40.100.170

1 molig 2 jog gej ene dee

Avatar

Зочин 2019-03-29 103.229.121.153

Багшийн ажлыг хийж үзсэн хүмүүс л ойлгоно.Багш нарт л хүүхдүүдээ даатгаад хаядаг ээж аавууд зөндөө байдаг.хүүхдийнхээ асуудлаар ирээд тухтай 5 үг сольж чаддаг уу та нар.яасан хэцүү чимээ шуугиантай юм толгой дээр мордлоо энэ тэр гээд хальт уулзсан болоод 2 чихээ дараад зугтдаг биз дээ та нар.бид тийм л орчинд түмний хүүхдийн учир эвийг олох гэж зүдэрч суудаг хүмүүс шүү.

Avatar

Зочин 2019-03-29 139.5.219.156

ta nariig bagsh bol gej albadaagui shd. bitgii yalarhaad bai. bagsh gej ta nar shig yumnuudiig heldeggui yum.

Avatar

Зочин 2019-03-29 49.0.135.177

Үгүй одоо болоо

Avatar

зочин 2019-03-29 103.14.38.142

Одоо болио багш нар.бүдүүлэг хачин хүмүүс багш нар

Avatar

СУРАГЧ 2019-03-29 103.57.94.29

БАГШАНЦАРУУД ОДОО БОЛНОО

Avatar

Зочин 2019-03-29 202.179.25.20

Цогзолмаа авгайгийн хийсэн ажил

Avatar

ХБИ 2019-03-29 182.160.38.239

2018 оны 12 сарын халамжийн мөнгөө би аваагүй. Учир нь 1 л өдөр тараагаад төсөв хүрэлцээгүй гэж хаасан. Гэтэл цалингаа бүрэн авсан юмнууд давраад байх юм.

Avatar

иргэн 2019-03-29 202.179.27.220

Багш нар Та нар яг яс юман дээр Өөрсдөө нэхдэггүй ч Эцэг эхийн зөвлөлөөрөө дамжуулж элдэв шалтаг тоочиж байгаад өчнөөн төчнөөн мөнгө сурагчидын Эцэг эхчүүдээс татаж авдаг ш дээ Бүү даварцгаа

Avatar

Зочин 2019-03-29 139.5.217.66

Ene neg heden yum baij baigaal davrah yum

Avatar

Зочин 2019-03-29 202.21.120.242

хуцацгаа та нар, ичээч, Төрийн албаныхан өдөр шөнөгүй л суудаг, тэгээд 450-750 мянган төгрөг авдаг, та нар төрийн албаны хамгийн өндөр цалинг авч байгаа хүмүүс штэ

Avatar

Avilgaaraa tsalinjdag shde 2019-03-29 108.218.234.108

Ta nar avilgaaraa tsalinjdag shdee, yamar medehguin bish. Turiin alband orson hun ankh tsalin buudag udruu -uu bas tsalin nemj avdag baisiimuu gej helsen gedeg. Bichig barimt huutsulduud yavahaar ta nar hund surtliin apparat tsarailchaad gar haraad baidag bizdee.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж