Элэгний хорт хавдрыг хянаж, эрт илрүүлэх боломж бүрдлээ

Хуучирсан мэдээ: 2019.03.29-нд нийтлэгдсэн

Элэгний хорт хавдрыг хянаж, эрт илрүүлэх боломж бүрдлээ

Элэгний хорт хавдрыг хянаж, эрт илрүүлэх боломж бүрдлээ

Монгол Улсад жилд 6000 гаруй хүн хавдраар өвчилж, 4000 гаруй хүн хавдрын улмаас нас бардаг гэсэн судалгаа бий. Мөн хавдрын 40 орчим хувийг элэгний хавдар эзэлдэг байна. Түүнчлэн Монголд нас баралтын 15 хувийг элэгний хавдар эзэлж байгаа нь дэлхийн дунжаас найм дахин их үзүүлэлт ажээ.

Элэгний хорт хавдрыг эрт илрүүлэх тогтолцооны талаар “Хаппи веритас” оношилгоо, эмчилгээний төвөөс өнөөдөр /2019.3.29/ мэдээлэл хийлээ.

Элэгний  хорт хавдрын эрт илрүүлэлт, хяналтын тогтвортой тогтолцоог бий болгоход мэргэжлийн байгууллагуудын чармайлт, нөгөө талаас иргэдийн идэвх, санаачлага хэрэгтэй байна гэлээ.

МАНАЙХААР ҮЙЛЧЛҮҮЛСЭН 200 МЯНГАН ХҮНИЙ 18 МЯНГА НЬ ЭЛЭГНИЙ ӨВЧТЭЙ

"Хаппи веритас" төвийн дэд захирал Г.Батдэлгэр “Манай төвд 10 жилийн дотор  үйлчлүүлсэн 200 мянган хүний мэдээлэл байдаг. Үүний 18 мянга нь элэгний өвчтэй байсан. Элэгний өвчтэй эдгээр хүнийг эрсдэлт бүлгээр нь Элэгний В, С вирус тээгч, В, Д болон В, С, Д вирус тээгч, архины хамааралтай, өөхлөлттэй, сорвижилт, хатууралтай, хавдар үүссэн байх магадлалтай хэмээн долоо ангилж байгаа. Мөн эдгээрийг өндөр эрсдэлтэй, дунд зэрэг, бага эрсдэлтэй гэж гурав ангилсан. Ингэснээр өвчтөнийг ямар хугацаанд хянах хугацааг тогтоосон.

Өндөр эрсдэлтэй хүнийг гурван сарын дотор хянаж, дунд эрсдэлтэйг зургаан сар тутамд, бага эрсдэлтэй хүнийг жилд нэг удаа хяналтад оруулж байгаа. Ингэснээр өвчнийг буюу элэгний хорт хавдрыг эрт үед нь илрүүлэх боломжтой. Одоогийн байдлаар Монголд элэгний хорт хавдрын 80 гаруй хувь нь III, IV шатандаа оношлогдож байна. Үүнийг бууруулахын тулд эмчид тогтмол үзүүлдэг байх шаардлагатай. Элэгний хорт хавдрыг бууруулахад иргэдийн оролцоо, санаачлага хэрэгтэй.

Эмнэлэгт үзүүлэхдээ бүртгүүлсэн утасны дугаарыг сольсон нь бидэнд асуудал болж байна. Тиймээс иргэд эмнэлэгт үзүүлэх үедээ бүртгүүлсэн утасны дугаараа сольсон бол эргээд мэдэгдэх шаардлагатай. Энэ тохиолдолд эмнэлэг хэзээ ирж үзүүлэх шаардлагатайг иргэдэд эргэн сануулна. Манайх элэгний хорт хавдар илрүүлэх, эмчлэх бүх үйлчилгээг цогцоор нь хийж байна” гэлээ.

ЭЛЭГНИЙ ХАВДРЫГ ЭМЧЛЭХ МАШ АМАР

Хүний гавьяат эмч Н.Чойжамц “Монголд элэгний хавдар олон улсын дунджаас найм дахин өндөр. Хамгийн харамсалтай нь хавдрын хожуу үедээ оношлогдож байна. Эрт үед нь оношилвол элэгний хавдрыг эмчлэхэд маш амар. Эрт илрүүлсэн тохиолдолд, элэгний хавдар гурваас бага диаметртэй байх юм бол 10 минутад эмчлэх боломжтой. Элэгний хавдраас сэргийлэхийн тулд хамгийн эхэнд вирус тээгч байгаа эсэхийг тогтоолгох хэрэгтэй. Вирус илэрсэн тохиолдолд эрүүл мэндийн даатгалаасаа 100 хувь хөнгөлүүлээд вирус тоолох шинжилгээ өгч болно.

Вирус олонтой, элэгний бүтэц өөр болсон байвал эм ууж болно. Монгол Улс 2020 он гэхэд элэгний С вирусгүй болох зорилт тавиад байна. Харин Д вирусыг устгах эм одоогоор гараагүй байгаа ч идэвх, үрэвслийг зогсоож, хатуурлаас сэргийлэх эм бий. Энэ эмийг эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үнээр авах боломжтой. Элэгний хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд улсаас олон ажил зохион байгуулж, амжилттай яваа. Одоо иргэд идэвхтэй байх хэрэгтэй байна. Элэгний хавдар үүсгэж байгаа гол зүйл нь вирус. Энэ вирус нь цусаар халдварладаг. Мөн элэгний хавдар архаг архидалт, элэгний өөхлөлтөөс үүсч болно. Тиймээс иргэд элэгний хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд вирус байгаа эсэхийг илрүүлэх шинжилгээ хийлгэх хэрэгтэй” гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
183
ЗөвЗөв
56
ГайхмаарГайхмаар
46
ХахаХаха
38
ХөөрхөнХөөрхөн
19
БурууБуруу
15
ТэнэглэлТэнэглэл
12
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж