"Ювентус"-ын хаанчлал найм дахь улиралдаа үргэлжилнэ

Хуучирсан мэдээ: 2019.03.29-нд нийтлэгдсэн

"Ювентус"-ын хаанчлал найм дахь улиралдаа үргэлжилнэ

"Ювентус"-ын хаанчлал найм дахь улиралдаа үргэлжилнэ

Италийн Сери-А лигийг Турин хотын "Ювентус" клуб 75 оноотой тэргүүлж байна. Италийн лиг өндөрлөхөд 10 тойрог дутуу байгаа бөгөөд 28 тойргийн дараах байдлаар "Ювентус" 24 хожил, 4 тэнцээ, 1 хожигдолтой 75 оноогоор тэргүүлж байгаа бол дэд байранд 15 онооны ард "Наполи" клуб 60 оноотой бичигдэж байна. Ерөнхийдөө "Ювентус" клубын Италийн лиг дэх хаанчлал найм дахь улиралдаа үргэлжлэх нь тодорхой болж байх шиг.

"Наполи" клубын араас 7 онооны дутуутай, "Интер Милан" 53 онооны дутуутай бичигдэж байна. Харин аваргуудын лигийн эрхийн төлөө буюу 4-р байранд "АС Милан" клуб 51 оноотой бичигдэж байгаа. "АС Милан" клубтай нийслэлийн баг "Рома" клуб гол өрсөлдөөнийг өрнүүлнэ. Хоёр багийн хооронд дөрвөн оноо зааглаж байна. Энэ улиралд Италийн Сери-А лигт "Ювентус" клуб илт тасархай тэргүүлж байгаа ч "АС Милан", "Интер Милан" гэсэн хуучны шилдэг клубууд хүснэгтийн дээгүүр бичигдэж байгаа нь сонирхолтой болгож буй юм. "Интер Милан" энэ улиралд аваргуудын лигт эргэн ирсэн бол ирэх улирал "АС Милан" клубыг аваргуудын лигт харж магадгүй байна.

Ирэх улиралд "Кьево" болон "Фрозиноне" клубууд доод лигт унах нь тодорхой болов. "Кьево" клуб 11 оноотой, "Фрозиноне" 17 оноотой хүснэгтийн сүүлийн байруудад бичигдэж байна. Харин доош унахгүйн төлөө "Болонья", "Эмполи", "Удинезе" болон "СПАЛ" багуудын дунд гол өрсөлдөөн явагдаж байна. Дээрх багууд 24-26 оноотой байгаа бөгөөд хооронд нь ердөө хоёр оноо зааглаж буй юм. "Фрозиноне" клуб өнгөрсөн улирал дээд лигт дэвшин гарч ирсэн ч ирэх улиралд эргээд доод лигт унах болж байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж