Вашингтон Капиталс плэй-оффын эрхээ авлаа

Хуучирсан мэдээ: 2019.03.29-нд нийтлэгдсэн

Вашингтон Капиталс плэй-оффын эрхээ авлаа

Вашингтон Капиталс плэй-оффын эрхээ авлаа

Хойд Америкийн үндэсний хөлбөмбөгийн лигийн өнгөрсөн жилийн аварга "Вашингтон Капиталс" баг өнөө өглөө Каролина Харрикейнз багийн талбайд зочлон 3-2 харьцаатай ялалт байгуулж, албан ёсоор плэй-оффын эрхээ авлаа. Улирлын 46 дахь ялалтаа байгуулж буй өнгөрсөн улирлын аваргууд лигт 100 онооны босго давж буй дөрөв дэх баг болж байна.

Тоглолтын шийдвэрлэх 3-р үе эхлэхэд талбайн эзэд 2-1 харьцаатай тоглолтыг тэргүүлж байсан. Ингээд шийдвэрлэх 3-р үе эхлээд ердөө минутын дараа Чех тоглогч Я.Врана нэгэн гоёмсог гоолыг оруулж тооны харьцааг тэнцүүлсэн. Харин хожлын гоолыг өнгөрсөн зун ирсэн шинэ цэрэг Н.Доуд Н.Йенсений цохисон шайбыг нэмж оруулснаар Вашингтон Капиталс баг 3-2 харьцаатай хожсон.

Энэ хожил бол стэнлийн цомыг хамгаалагчдын хувьд чухал хожил байсан бөгөөд улирлын 100 дахь оноогоо айлын талбай дээрээс авсан. Өнөөдрийн тоглолтод "Вашингтон Капиталс" багийн хаалагч Б.Холтбю үнэхээр шилдэг байсныг дурьдах хэрэгтэй.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж