Нийслэлийн хэмжээнд эрсдэлт нөхцөлд байгаа хараа хяналтгүй болон хараа хяналт сул, хөдөлмөр эрхлэгч, гуйлга гуйдаг, хог түүдэг, тэнэмэл хүүхдүүдийн байж болох газар Сүм хийдүүд, ПС тоглоомын газрууд, Зочид буудал, дэн буудал, саун, сүлжээ хоолны газруудад хяналт шалгалт хийх, илэрсэн хүүхдэд хариу үйлчилгээ үзүүлэх, зөрчил илэрсэн газруудад хариуцлага тооцох зорилгоор “Илрүүлэлт-2019” нэгдсэн арга хэмжээг Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Нийслэлийн Цагдаагийн газрын хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс, Дүүрэг дэх цагдаагийн хэлтэс, дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсүүд хамтран 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулж ажиллалаа.
Илрүүлэлтээр нийт 188 хүүхэд илэрсэн
Үүнээс
- Ар гэрт нь эргэн нэгтгэсэн-157
- Асрамж халамжийн төвд-3
- Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээний түр хамгаалах байранд-28 хүүхдийг байршуулж ажиллаа гэж Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ