Дэлхийн эмч нарын өдрийн мэндчилгээ

Хуучирсан мэдээ: 2019.03.29-нд нийтлэгдсэн

Дэлхийн эмч нарын өдрийн мэндчилгээ

Өнөөдөр дэлхийн эмч нарын өдөр тохиож байна. Энэхүү өдрийг анх 1933 оны 3-р сарын 30-ны өдөр АНУ-д тэмдэглэж эхэлсэн түүхтэй. Тус улс 1990 оны 3-р сарын 30-ны өдрийг албан ёсоор “Үндэсний эмч нарын өдөр” болгон тэмдэглэх болсноос хойш Дэлхийн эмч нарын холбооноос энэ өдрийг жил бүр тэмдэглэдэг болжээ.

Манай улсын хувьд эрүүл мэндийн байгууллагад 52274 ажилтан ажилладаг бөгөөд тэдний 60% нь Улаанбаатар хотод, 40% нь хөдөө, орон нутагт хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө ажилладаг байна. Сонирхуулахад, Монгол улсын эрүүл мэндийн салбарт ажилладаг нийт их эмчийн 77% нь эмэгтэй, 23% нь эрэгтэй байдаг бөгөөд нэг их эмчид 290 хүн ногддог. Монгол Эм Импэкс Концерн нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд эмч мэргэжилтнүүдийнхээ мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, оюуны хөрөнгө оруулалт хийх чиглэлээр дотоодын болон олон улсын сургалт, симпозиумд тогтмол хамруулдаг.

Тухайлбал, Өнгөрөгч онд АНУ-ын Сан-Франциско хотод болсон Liver Meeting олон улсын хуралд 28 эмч мэргэжилтнийг оролцуулсан. Мөн энэ оны 3-р сарын 8-10-ны өдөр Латви улсын нийслэл Рига хотод зохион байгуулагдсан Нярай болон Ургийн Эрүүл мэндийн олон улсын Форумд 6 эмчийг тус тус амжилттай хамруулсан юм. Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө зүтгэх хүндтэй албанд үнэнчээр зүтгэж буй тангараг өргөсөн нийт цагаан нөмрөгт баатруудаа ДЭЛХИЙН ЭМЧ НАРЫН ӨДРИЙН МЭНДИЙГ ХҮРГЭЕ!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж