Нэг хором уураа тэвчье

Хуучирсан мэдээ: 2019.03.29-нд нийтлэгдсэн

Нэг хором уураа тэвчье

Нэг хором уураа тэвчье

Сүүлийн таван жилийн судалгаагаар цагдаагийн байгууллагад жилд дунджаар 30 мянга орчим гэмт хэрэг бүртгэгдсэнээс “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг нийт гэмт хэргийн 30 хувийг эзэлж байна.

Энэ төрлийн гэмт хэргийг ихэвчлэн 16-35 насны залуучууд үйлдэж, холбогдон шалгагдаж байна. Цагдаагийн байгууллагаас хүний эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд олон нийтийн эрх зүйн мэдлэг, оролцоо дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилгоор энэ оны гуравдугаар сарын нэгнээс 31-ний хооронд “Нэг хором” аян арга хэмжээг JCI олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулж байна.

Энэ аяны хүрээнд иргэдэд эрх зүйн мэдлэг, олгох сургалт, урьдчилан сэргийлэх ажлыг түлхүү хийж байгаа аж. Мөн өсвөр насны гурван мянга гаруй залуусыг оролцуулсан “Ухаалаг залуус амьдрал аварна” сэдэвт хэлэлцүүлэг Улаанбаатар паласын танхимд  өнөөдөр /2019.03.29/ зохион байгуулагдлаа.

Хэлэлцүүлгийн үеэр "Нэг хором" аянд оролцогчдын сэтгэгдлийг сонслоо.

ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн ахмад Д.Будзаан: -Нэг хором аян зохион байгуулагдаад 29 хонож байна. Энэ арга хэмжээ маань хүүхэд залуучуудын ихээр үйлдэж байгаа гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулсан. Урлагийн соёлын эрхмүүд маань бидний ажлыг дэмжиж байгаа нь олон хүнд хүргэх арга зам болж байна. Залуус маань хэрэг хийгээд зогсож байх биш сурч боловсорч, бүтээж байх ёстой. Бид биетэйгээ соёлтой харьцаж байх хэрэгтэй. Энэ гэмт хэрэг үйлдэгдэхгүй байх боломжтой. Одоогийн байдлаар энэ төрлийн гэмт хэрэг хорин хувиар буурсан үзүүлэлттэй байна. Дуудлага мэдээлэл гуч орчим хувиар буурсан сайн мэдээ байж байна.

"Лантуун дохио" ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан: -Би сая үүдээр орж ирэх гээд нэлээн шахцалдаж байж орж ирлээ. Эргээд харахад 3200 хүний суудалтай танхим залуусаар дүүрсэн байна. Өмнө нь ингэж дүүрч байхыг тун ховор харж байсан. Хамгийн гол нь залуус маань зөв зорилго дор нэгдээд, аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэхээр цугласан байгаа нь бахархууштай. Бид залуу үеийнхнийг шүүмжилдэг. Бид өөрсдөө үлгэрлэж, ийм зүйлээс хол байх ёстой гэдгийг хэлэх ёстой.

МУГЖ П.Эрдэнэзаан: -Өнөөдөр би уран бүтээлч хүний хувьд нэг хором арга хэмжээнд оролцож байгаад баяртай байна. Яагаад гэхээр бидний хойч ирээдүй болсон хүүхэд залуустаа өөрийнхөө бодол санааг хуваалцаад энэ аяны талаарх мэдээллээ өгч байгаа нь миний иргэний үүрэг гэж ойлгож байна. Хүний амьдралын нэг хором гэдэг амьдралыг хаашаа ч шийдэж болохоор хугацаа юм. Залуучууд үүнийг ойлгоно гэдэг хамгийн чухал асуудал. Нэг хормын уураас болж бүхэл амьдралаа тэр чигтээ устгаж болох аюул байгаа. Ийм ойлголтыг өгч байгаад би маш их баяртай байна. Залуустаа нэг нэгнээ хүндэлж, чин сэтгэлээсээ харилцаж байгаарай гэж хэлье. Өнөөдөр утасны цаанаас ойлголцох биш хүн хэлээрээ ярилцана гэдэг хамгийн том ойлголцол байдаг. Нэг жижиг асуудлыг тэвчээд өнгөрөөх хэрэгтэй.

Posted by News.mn on Thursday, March 28, 2019

Posted by News.mn on Thursday, March 28, 2019

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж