"Хүмүүс мянган жил амьдардаг болно"

Хуучирсан мэдээ: 2019.03.29-нд нийтлэгдсэн

"Хүмүүс мянган жил амьдардаг болно"

"Хүмүүс мянган жил амьдардаг болно"

Био технологийн хөгжил нь хүмүүст мянган жил амьдрах боломж олгоно гэдэгтэй эл салбарын мэргэжилтнүүд санал нэг байгаа ажээ. Бид энэ удаагийнхаа “Танин мэдэхүй” буландаа "Агасфер" төслийн хүрээнд хүний насыг 1000 жилээр ч уртасгах боломжтой талаар эрдэмтэд онцолж буй мэдээллийг хүргэж байна. Эрдэмтдийн үзэж буйгаар хүмүүс эрт, орой хэзээ нэгэн цагт био технологийн хөгжил нь хөгшрөлтийг эмчлэх боломж олгоно гэдгийг хүлээн зөвшөөрөх аж.

Анагаах ухааны нөхөн үржихүйн чиглэлээр мэргэшсэн мэргэжилтэн Обри ди Грей “Биохакерууд өөрийн амьдралыг хэдэн арван жилээр уртасгаж болно гэж үзэж байна. Хүний амьдралын хугацааг хэдэн зуу, эсвэл хэдэн мянган жилээр уртасгах боломжтой” гэж мэдэгджээ.

Харвардын Анагаах ухааны их сургуулийн мэргэжилтнүүдийн ярьснаар, хөгшрөлтийг удаашруулах үнэхээр бодит боломж бий аж. Тэд хүний тархины болон булчингийн үйл ажиллагааг дэмжих, эд эсийг хөгшрөхөөс сэргийлэх амин хүчлүүд болон бусад бэлдмэлүүдэд найдаж буйгаа илэрхийлжээ. Урьдчилсан тооцоогоор, ийм төрлийн эмийн зах зээл тэлж, нийлүүлэлтийн хэмжээ нь 2024 он гэхэд 11 тэрбум ам.доллараас давж магадгүй аж.

Шинжлэх ухаан, технологийн "Geek Picnic" байгууллагаас нэгэн сонирхолтой судалгааг нийгмийн сүлжээний хэрэглэгчдийн дунд явуулжээ. Судалгаанд оролцогчдын 66.35 хувь нь мөнх амьдрахыг хүссэн байна.

“RuPosters”-т мэдээлснээр, Олон улсын эрдэмтдийн баг хүний генийг судалсны дүнд хүний амьдралын насыг 60 хувиар уртасгах боломж байгааг олж илрүүлжээ. Генийн судалгааны явцад тэд генийн кодод өөрчлөлт оруулах чадвартай 4698 ширхэг өөрчлөгдөх эс байгааг олж илрүүлснээс 238 нь хүний амьдралыг уртасгахад нөлөө үзүүлэх аж.

Судалгааны энэ ажил зөвхөн хүний насыг уртасгах төдийгүй генийн бүхий л хүчин зүйлийг судлахад чухал ач холбогдолтой болж амьд организмын насыг уртасгахад шууд нөлөөлөх юм гэж үзжээ.

Эх сурвалж: Planet Today

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж