Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс энэ сарын 25-наас 29-ний өдрүүдэд нийт 1224 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 909 дуудлага, мэдээллийг хүлээн авч шалгажээ. Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд 33 хүн гэмтэж, орон нутагт ослын улмаас гурван хүн амиа алдсан байна.
Өчигдөр /2019.03.28/ Төв аймгийн Баянцагаан сумын Өлзийт багийн нутаг Довын гол гэх газар асфальтан замд Sinotruck маркийн ачааны автомашин нь T.Landcruiser-200 маркийн автомашинтай мөргөлдсөн осол гарчээ. Ослын улмаас жолооч, 18-36 насны гурван эрэгтэй эмнэлгийн тусламж авч чадалгүй газар дээрээ нас барсан байна. Энэхүү хэргийг харьяа цагдаагийн байгууллагууд шалгаж эхэлжээ.
Э.БУРАМ