МҮОХ-ны 2019 оны төсвийг батална

Хуучирсан мэдээ: 2019.03.29-нд нийтлэгдсэн

МҮОХ-ны 2019 оны төсвийг батална

МҮОХ-ны 2019 оны төсвийг батална

Монголын Үндэсний олимпийн хороо/МҮОХ/-ны Бүх гишүүдийн хурал өнөөдөр “Чингис” зочид буудлын хурлын танхимд болно. Уг хурлаар 2018 оны үйл ажиллагааны тайлан, 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн батлахаас гадна 2019 оны төсвийг батлах юм байна. Мөн зарим спортын холбоо болон гишүүдийг МҮОХ-ны гишүүнээр батлахаас гадна дүрэмдээ нэмэлт, өөрчлөлт оруулахаар болжээ.

МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ удаа дараа гаргаад байсан ч өнөөдрийн хурлаар хэлэлцэх нь тодорхойгүй байна. МҮОХ нийт 92 гишүүнтэй бөгөөд түүнээс сонгогдсон Гүйцэтгэх зөвлөл 11 хүнээс бүрддэг. Мөн тус хороонд 65 спортын холбоо харьяалагддаг.

Хурлаар:

– МҮОХ-ны 2018 оны үйл ажиллагааны тайлан
– 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн батлах
– МҮОХ-ны Хянан шалгах зөвлөлийн тайлан
– МҮОХ-ны 2019 оны төсвийг батлах
– Зарим спортын холбоо болон гишүүдийг МҮОХ-ны гишүүнээр батлах
– МҮОХ-ны Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.

Ч.БОЛОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж