АМГТГ-ын Кадастрын хэлтсийн дарга Д.Дашзэвэгийг АТГ-аас шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2019.03.29-нд нийтлэгдсэн

АМГТГ-ын Кадастрын хэлтсийн дарга Д.Дашзэвэгийг АТГ-аас шалгаж байна

АМГТГ-ын Кадастрын хэлтсийн дарга Д.Дашзэвэгийг АТГ-аас шалгаж байна

Авлигатай тэмцэх газраас Ашигт малтмал, газрын тосны газар (АМГТГ)-ын Кадастрын хэлтсийн дарга Д.Дашзэвэгийг албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал олгосон хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, АМГТГ-аас Хэнтий аймагт байдаг алтны шороон ордын лицензийг олгох сонгон шалгаруулалт зарлахад түүний ах Т.Эрдэнэбулганы “Good castle” ХХК оролцсон байна. Тус сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн даргаар Д.Дашзэвэг ажиллаж, ахынхаа компанид алтны ордын лиценз олгожээ. “GOOD CASTLE” ХХК-ийн захирал нь Хүүхэн хутагт О.Тагарваа агсны хүү бөгөөд Д.Дашзэвэг өргөмөл хүү нь юм байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж