Д.Даваасүрэн БНХАУ-ын Хармөрөн мужийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2019.03.29-нд нийтлэгдсэн

Д.Даваасүрэн БНХАУ-ын Хармөрөн мужийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Д.Даваасүрэн БНХАУ-ын Хармөрөн мужийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн 2019 оны гуравдугаар сарын 26-ны өдөр БНХАУ-ын Хармөрөн мужийн дэд дарга Чөн Жымин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд 2019 он бол Монгол, Хятадын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн түүхэн ой тохиож, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт идэвхтэй өрнөн урагшлах сайхан төлөв харагдаж байгааг талууд тэмдэглэв.

Уулзалтын үеэр Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалт, Хармөрөн мужийн томоохон аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалт, хоёр талын хөдөө аж ахуй, уул уурхайн бус салбарын үйлдвэрлэл, Хармөрөн мужид зохион байгуулагдах үзэсгэлэн яармагт Монголын аж ахуйн нэгжүүдийг урьж оролцуулах зэрэг саналыг дэвшүүлэв.

Хармөрөн мужийн дэд дарга Чөн Жымин монголын талтай тогтоосон харилцаагаа шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэх, орон нутгийн хамтын ажиллагааг төлөвлөгөөтэйгээр явуулах, хүмүүнлэгийн салбарын солилцоо, харилцан итгэлцлийг бэхжүүлэхээр ажиллахаар зорьж буйгаа онцлов.

Эх сурвалж: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж