Ньюс хөтөч: Монголын үндэсний олимпын хорооны бүх гишүүдийн хурал болно

Хуучирсан мэдээ: 2019.03.29-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Монголын үндэсний олимпын хорооны бүх гишүүдийн хурал болно

Ньюс хөтөч: Монголын үндэсний олимпын хорооны бүх гишүүдийн хурал болно

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00

Төрийн ордонд “Гал түймрийн гамшгийн хохирлыг бууруулахад бүх нийтийн оролцоо” хэлэлцүүлэг болно. Утас: 99007969, 86150069

09.00

  • ЭХЯ-нд Эрчим хүчний салбарын 2019-2020 оны хамтын хэлэлцээрт гарын үсэг зурна. Утас: 99907026
  • Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоонд “Зөгийг ургамлын тоос хүртээлтэд ашиглах технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх нь” хэлэлцүүлэг болно. Утас: 99051208, 99287297

09.30

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанийн байранд Эрчим хүчний салбарын 2018 оны ажлын дүн, Эрчим хүчний зохицуулах хорооны үйл ажиллагааны тайлангийн хурал болно. Утас: 99115624

10.00

  • Өргөө амаржих газарт Хаан банкнаас кесарево хагалгааны иж бүрдэл гардуулна. Утас: 99187065
  • “Чингис” зочид буудалд Монголын үндэсний олимпын хорооны бүх гишүүдийн хурал болно.
  • “Мишээл Экспо” төвд Монгол Улсын аялал жуулчлалын "ITM 2019" үзэсгэлэн эхэлнэ.
  • “UB Palace”-д “Ухаалаг залуус амьдрал аварна” уулзалт, хэлэлцүүлэг болно.

11.00

  • МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд тус агентлагийн "Новости Монголии" сонин, Оросын соёл, шинжлэх ухааны төвтэй хамтран ерөнхий боловсролын сургуулийн 11, 12 дугаар ангийн сурагчдын дунд зарласан зохион бичлэгийн уралдааны дүнг танилцуулж, шагнал гардуулна. Нэгдүгээр байранд шалгарсан сурагч нь ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр Оросын их дээд сургуульд суралцах эрх авах бөгөөд шагнал гардуулах ёслолд ОХУ-ын Элчин сайдын яамны зөвлөх, Оросын соёл, шинжлэх ухааны төвийн удирдлагууд оролцоно.
  • Сүхбаатар дүүргийн I сургуулиас Сүхбаатарын талбай хүртэл ТЦА-аас "Нэг хором" аяны жагсаал болно.
  • “Үндэсний мэдээллийн төв”-д Хавдар судлалын үндэсний төв, "Хаппи веритас" компани хамтран "Элэгний хорт хавдрын хяналтын тогтолцоо Монголд Анх удаа" сэдвээр мэдээлэл хийнэ. Утас: 70170303, 99108734
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж