Сүүлийн зургаан жилд ОХУ-ын анагаахын чиглэлийн их, дээд сургуульд элсэгчдийн тоо 29-өөс 54 хувь болон нэмэгджээ. Төгсөгчдийн 90 хувь нь ажлын байраар хангагдаж байна гэж Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн боловсрол, хүний нөөцийн газрын дарга Татьяна Семенова РИА Новости агентлагт ярилаа.
Гэсэн ч анхан шатны тусламж үзүүлэх амбулаториудад 25 мянган эмчийн орон тоо сул хэвээр байгаа ажээ. Холбооны хэмжээгээр нийтдээ 130 мянган эмч шаардлагатай байгаа юм.
ОХУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийн нэг гол зорилт нь энэ салбарын хүний нөөцийн дутагдлыг нөхөх юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ