Эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг сэтгүүлчдэд үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2019.03.29-нд нийтлэгдсэн

Эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг сэтгүүлчдэд үзүүлнэ

Эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг сэтгүүлчдэд үзүүлнэ

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж гурван шатны шүүхээс 20-23 жилийн авсан ялтан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хүчээр ял хүлээлгэсэн тухай мэдээлэл олны анхаарлын төвд байна.

Тэднийг эрүүдэн шүүж, яргалан тамласан гэх бичлэгийг УИХ-ын гишүүд үзэж, нийгэмд байж болохгүй муухай балмадаар хүнийг тарчлаан зовоосон байна. Тиймээс тэднийг тамлан зовоож, ял хүлээлгэсэн хуулийн байгууллагынхныг үндсээр нь сольж өөрчлөх ёстой гэж үзсэн. Улмаар Монгол Улсын Ерөнхий прокурор, орлогч нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бол Ерөнхий шүүгч Ц.Зориг өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгсөн билээ.

Өнөөдөр Төрийн ордноос улс төрийн мэдээ мэдээлэл бэлтгэдэг сэтгүүлчдэд тэрхүү эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүйн сайд Ц.Нямдорж хоёр үзүүлэхээр болжээ. Гэхдээ гар утасны сүлжээг хааж, зураг авахуулахгүй, бичлэг хийлгэхгүй юм байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж