Шүүх танхимуудад байдаг төмөр торуудыг энэ ондоо багтаан бүгдийг буулгана хэмээн ОХУ-ын Хүний эрхийн бүрэн эрхт төлөөлөгч Татьяна Москалькова хэллээ.
ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев саяхан Хууль зүйн яам, Дотоод явдлын яам, Сангийн яамдууд руу захирамж явуулж шүүх танхимуудад байгаа яллагдагч, гэрч нарыг суулгадаг төмөр сараалжин торуудыг ашиглахыг хориглохыг даалгасан юм.
“Энэ нь олон улсын хүний эрхийг хангах нормыг зөрчиж байгаа хэрэг. Энэ зөрчлийг арилгах шийдвэрийг ОХУ-ын Засгийн газар гаргасан, удахгүй хэрэгжинэ гэсэн тайлбарыг Европын шүүхэд гаргасан” хэмээн Татьяна Москалькова Страсбургт айлчилж ирснийхээ дараа ийнхүү мэдэгдлээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ