ОХУ-ын Статистикийн хорооны мэдээгээр, 2019 оны нэгдүгээр сарын байдлаар уул уурхай, олборлох салбарт хамгийн өндөр цалин өгч байгаа ажээ.
Уул уурхай, олборлох салбарын дундаж цалин 79,4 мянган рубль байна. Үүний дараа санхүү, даатгалын салбар /77,3 мянга/, мэдээлэл, технологийн салбар / 66,2 мянга/, шинжлэх ухаан, техникийн салбар /61,2 мянга/, тээврийн салбар /46,9 мянга/ орж байна.
Харин хамгийн бага цалинг зочид буудлын үйлчилгээний ажилтнууд болон нийтийн хоолны салбарын ажилтнууд авч байгааг Статистикийн хорооны дүн мэдээ харуулсан байна. Тэд ойролцоогоор 27,5 мянган рублийн цалин хөлс авч байгаа ажээ.
2019 оны нэгдүгээр сарын байдлаар дундаж цалин 42,2 мянган рубль байгаа нь өмнөх оны мөн үеэс 8,3 хувиар өссөн дүн юм.
Холбоотой мэдээ