Прокурорын байгууллагыг ЖДҮ-чин удирдах боллоо

Хуучирсан мэдээ: 2019.03.28-нд нийтлэгдсэн

Прокурорын байгууллагыг ЖДҮ-чин удирдах боллоо

Прокурорын байгууллагыг ЖДҮ-чин удирдах боллоо

Улсын Ерөнхий прокурорын газрыг ЖДҮ-чин Б.Амгаланбаатар удирдах боллоо.

Учир нь Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаснаар Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат нарыг огцруулаад байна.

Улсын Ерөнхий прокурорын орлогч Б.Амгаланбаатар нь өөрийн 100 хувь эзэмшлийн “Цаст согоот” компанидаа 300 сая төгрөгийн зээл авсан тухай дуулиан дэгдэж байсан. Нэг хэсэг хөдөлгөөнүүдийн зүгээс энэ мэт албан тушаалтнуудыг чөлөөлөхийг шаардаж, мөн ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын гишүүдийг бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхийг хүссэн ч УИХ олонхиороо авч үлдсэн юм.

УИХ-ын гишүүдийг хамгаалж үлдсэнтэй зэрэгцээд Б.Амгаланбаатар нар албан тушаалдаа үлдэх боломж олдсон гэж хэлж болно.

Гэхдээ Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн өвөл прокуроруудын уулзалтад оролцох үеэрээ  “Б.Амгаланбаатар манай эхнэр зээл авсан” гэдгээ хүлээн зөвшөөрсөн. УИХ-ын гишүүд Ерөнхий прокурорын орлогч Б.Амгаланбаатартай барьцаж байгаа асуудал яригдаж байна. Хуулийг харахад Прокурорын тухай хуулийн 46-ийн 5 дахь заалтад “Улсын Ерөнхий прокурор, түүний орлогчийг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан шалгахтай холбогдуулан бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг эрх бүхий байгууллагын саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч шийдвэрлэнэ”  гэсэн байна. Тэгэхээр Ерөнхий прокурор М.Энх-Амгалан та бид хоёрт дуусгаагүй ажил байгаа гэдгийг хуулиар заагаад өгчихсөн байна. Орлогчийнхоо асуудлыг шийдэж байж бид нийгэм рүүгээ харах ёстой” гэж хэлж байлаа. Гэвч ЖДҮ-чин прокурорынхоо асуудлыг шийдэхээс өмнө УЕП-оо огцрууллаа. Хэлсэндээ хэзээ хүрэх вэ, Ерөнхийлөгч өө.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
БурууБуруу
10
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж