ШИНЭ НОМ: Давид Лагеркранц "Амийг амиар сольсон охин"

Хуучирсан мэдээ: 2019.03.29-нд нийтлэгдсэн

ШИНЭ НОМ

ШИНЭ НОМ: Давид Лагеркранц "Амийг амиар сольсон охин"

ШИНЭ НОМ: Давид Лагеркранц "Амийг амиар сольсон охин"

Шведийн зохиолч, сэтгүүлч Стиг Ларссоны алдарт “Миллениум” цувралын тавдугаар дэвтэр “Амийг амиар сольсон охин” бүтээлийг энэ удаа "Шинэ ном" буландаа онцолж байна.

С.Ларссон зохиолынхоо гар бичмэлийг хэвлэлтэд өгөөд удаагүй байхдаа 2004 онд зуурдаар нас барсан нь тус цувралыг улам ч сонирхолтой, учир битүүлэг болгожээ.

Түүний алдарт цувралыг  гэмт хэргийн сэдвээр бүтээлээ туурвидаг нэрт зохиолч Давид Лагеркранц үргэлжлүүлэн бичиж, өдгөө хоёр дахь романаа гаргаад буй нь энэхүү зохиол билээ.

Тэрбээр өмнө нь зохиолч Ларссоны “Миллениум” гурамсан романы үргэлжлэл “Аалзны торонд орсон охин” зохиолыг 2015 онд бичсэн нь дэлхий дахинаа бэстселлер болсон бөгөөд тус зохиолоор кино бүтээгдэж байгаа билээ. Энэ долоо хоногт номын дэлгүүрүүдээр худалдаанд гарч эхэлсэн “Амийг амиар сольсон охин” тавдугаар дэвтрийн тухай товч хүүрнэе.

Энэ номыг нэг уншаад эхэлсэн л бол дундаас нь хаях боломжгүй. Учир нь зохиолын гол баатар Лизбет Саландерийн ер бусын чадвар, нууцлаг байдал номын төгсгөлийн хуудас хүртэл эрхгүй татна. Зохиолд гарах үйл явдлыг тоймловол 20 гаруй настай хэрнээ 14 настай мэт харагдах бие бялдартай, нийгэмд өөрийгөө хянах чадваргүй гэж тогтоогдсон, нууцлаг, зөрүүд, дуугүй, гаж мэт сэтгэгдэл төрүүлэх Лизбет Саландер болон Шведийн нэр хүндтэй “Миллениум” сэтгүүлийн эдийн засгийн сэтгүүлч Микаел Бломквист хоёрын адал явдлын тухай өгүүлдэг.

Тэд энэ удаад гэмт хэргийн бохир ертөнцөд өөрсдийн тэмцлийг үргэлжлүүлнэ. Уулзсан хүндээ таатай мэдрэмж төрүүлдэггүй ч маш нарийн мэдрэмжтэй, хурц ой ухаантай Лизбет Саландерийг хэн ч зогсоож чадахгүй. Тэр бяцхан хүүгийн амийг аварсныхаа төлөө Флодберг эмэгтэйчүүдийн хорих ангид хоёр сарын ял эдэлж буй ч өөрийгөө өмгөөлж нэг ч үг хэлэхгүй.

Учир нь түүнд үүнээс илүү чухал ажил бий. Сэтгүүлч Микаел Бломквист түүнийг долоо хоног бүр эргэхдээ, юу хийх талаар зааварчилгаа авна. Энэ нь “Миллениум” сэтгүүлд нийтлэгдэхүйц маш чухал, дуулиант хэргийн тухай  учраас энэ боломжийг ч гярхай сэтгүүлч Бломквист алдалгүй шүүрнэ. Харин Саландерийн хувьд хүүхэд насны ээдрээт дурсамжаасаа чөлөөлөгдөх гарц харагдана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж