Азийн хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулсан 23 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны “G” хэсгийн тоглолтууд гуравдугаар сарын 22-26-ны өдрүүдэд Улаанбаатарт боллоо.
“G” хэсэгт Хойд Солонгос, Сингапур, Хонконг, Монголын багууд багтсан бөгөөд хэсгээ тэргүүлсэн нь цааш тоглох эрхийг авах байсан. Монголын хөлбөмбөгийн холбооны талбайд болсон тоглолтуудаас Хойд солонгосчууд хоёр хожил, нэг тэнцээ авч хэсгээ тэргүүлэн дараагийн тойрогт өрсөлдөх эрхийг авлаа. Улмаар Сингапурын баг нэг хожил, хоёр тэнцээгээр удаалсан бол Хонконг гуравт бичигдсэн. Харин Герман дасгалжуулагч Майкл Вайссаар удирдуулсан Монголын баг нэг ч оноо авч чадалгүй хэсгийн сүүлд бичигдлээ.
Манай залуучууд Хойд Солонгос, Хонконгт 1:0-оор, Сингапурт 3:1-ээо хожигдсон.
Хойд Солонгосын дасгалжуулагч Ли Ю Ил тоглолтын дараа хэлэхдээ “Монголд анх удаа ирлээ. Монголын цаг агаар манайхтай адил учраас бид хангалттай бэлтгэж чадсан. Улаанбаатарт болсон гурван тоглолт маш хүнд байлаа. Ялангуяа Монголын баг маш сайн болсон байна. Бүх багт сул болон давуу талууд байдаг. Мэдээж бүхий л зүйлийг хийхэд хэцүү ч гэсэн бид анхааралттай байлаа. Зорьсондоо хүрсэндээ баяртай байна.” гэсэн юм.
ДҮН:
03.22
- Хонконг – Сингапур 1:1
- БНАСАУ – Монгол 1:0
03.24
- Сингапур – БНАСАУ 1:1
- Монгол – Хонконг 0:1
03.26
- БНАСАУ – Хонконг 2:0
- Сингапур – Монгол 3:1
- БНАСАУ – 7 оноо /2 хожил, 1 тэнцээ/
- Хонконг – 5 оноо /1 хожил, 2 тэнцээ/
- Сингапур -4 оноо /1 хожил, 1 тэнцээ, 1 хожигдол/
- Монгол -0 оноо /3 хожигдол/
23 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээн 2020 оны нэгдүгээр сард Тайландад болно.
Холбоотой мэдээ