"30 гарсан тэнэгүүд" баяраа тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2019.03.28-нд нийтлэгдсэн

"30 гарсан тэнэгүүд" баяраа тэмдэглэнэ

Сэтгэл зүрхэндээ үргэлж 18 настайгаа байдаг 30 гарсан гэнэн цайлган залуусыг нэгтгэж чадсан “30 гарсан тэнэгүүд” групп сүүлийн хэд хоногт сошиал ертөнцөд шуугиан тариад байна. Ямар ч улс төр, ЖДҮ, 60 тэрбумын хэрэг ярьж маргалдахгүй бие биедээ инээд бэлэглэсэн энэ группт ихэвчлэн урлаг, соёлын одууд байж харагдах юм.

Хөгжилтэй зургийн уралдаан, хөнгөхөн сэдэвтэй шүлгийн уралдаан хүртэл зарлаж ялагч нартаа группын админ нь гарын бэлэг хүртэл гардуулаад амжжээ. Шинэ пост оруулж хоорондоо инээлдэж суудаг энэ группт өнөөдөр нэгэн нууц задарлаа. Нээгдсэн даруйдаа хэдэн мянган гишүүнийг нэгтгэж чадсан тус группт “30 гарсан тэнэгүүд” киноны постер оржээ. Зөвхөн насанд хүрэгчдэд зориулсан ситком цуврал нь 30 гарсан ч томоожихгүй залуусын амьдралыг хөгжилтэй байдлаар харуулжээ. Уг контент нь АйПи тв-ээр ирэх сарын 29-нөөс эхлэн байршиж олны хүртээл болох юм байна. Тус цувралын гол дүрд жүжигчин Мөөжиг, Ганбаа, Батхүү нар тоглосон байна. 30 насанд эрчүүд амьдралд хэрхэн ханддаг, алддаг, онодог талаар “30 гарсан тэнэгүүд” киноноос хүлээн авч үзээрэй. Киноны нээлтийн арга хэмжээний үеэр группийнхэн азтай 100 "тэнэг"-үүддээ "stand up comedy" үзүүлбэр үзүүлж, баяраа хамтдаа тэмдэглэх аж.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж