ШУТСангаас 500 гаруй төсөлд 12 тэрбум төгрөгийг төсөвлөжээ

Хуучирсан мэдээ: 2019.03.28-нд нийтлэгдсэн

ШУТСангаас 500 гаруй төсөлд 12 тэрбум төгрөгийг төсөвлөжээ

ШУТСангаас 500 гаруй төсөлд 12 тэрбум төгрөгийг төсөвлөжээ

Шинжлэх ухаан технологийн сангаас өнөөдөр “Эх оронч худалдан авалт-Инноваци үйлдвэрлэл” хэлэлцүүлэгийг өөрийн байрандаа зохион байгууллаа.

Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Эх оронч худалдан авалтын жил” болгон зарласантай холбогдуулан Шинжлэх ухааны технологийн сангийн санхүүжилтийн үр дүнд бий болсон дотооддоо өндөр хүчин чадлаар үйлдвэрлэх боломжтой импортыг бүрэн орлох эрдэмтдийн инноваци шингэсэн бүтээгдэхүүний дээжээ  УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгт танилцуулжээ.

Салбарын хэмжээний хөрөнгө таталтын эхний алхам “Эх оронч худалдан авалт” болох төрийн худалдан авалт юм. Иймд “Эрдэмтдээсээ эх орны худалдан авалтаа эхлүүлье” санал дэвшүүлж эхний ээлжид 18 эрдэм шинжилгээний байгууллага болон их сургуулийн дэргэдэх гарааны компаниас мал аж ахуй, хөдөө аж ахуй, анагаах ухаан, байгалийн ухаан, техник, технологийн таван салбарын 77 нэр төрлийн инновацийн бүтээгдэхүүний саналыг салбарын сайдад танилцуулжээ.

Өнөөдрийн хэлэлцүүлэгт  БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, БСШУСЯ-ын ШУТБГ-ын дарга С.Мөнхбат, ШУТСангийн захирал, доктор С.Намсрайжав болон хүрээлэнгийн төлөөлөл оролцлоо.

“Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу Шинжлэх ухаан технологийн сангаас хэлэлцүүлэгийг зохион байгууллаа. Өнөөдрийн хэлэлцүүлэгт 18 байгууллагын 78 бүтээгдэхүүнийг танилцуулсан. Эрдэмтдийн ажлыг яаж иргэдэд хүргэх вэ? Яагаад энэ бүтээгдэхүүн үнэ цэнэтэй байна вэ гэдэг нь чухал байна. 2019 онд 500 гаруй төсөлд 12 тэрбум төгрөгийн төсөв төсөвлөгдсөн. Үүнд шинээр болон өмнө нь хийж байсан төслүүд байгаа” гэж ШУТСангийн захирал, доктор С.Намсрайжав хэллээ.

Өнөөдрийн хэлэлцүүлэгт Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Мал эмнэлэгийн хүрээлэн, Ерөнхий боловсролын сорилын биологийн хүрээлэн болон Нийслэлийн Эрүүл мэндийн төв, МУИС, ХААИС,  “Марчаахай студи” НҮТББ зэрэг төлөөлөл оролцжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж