Арьс цайх өвчний эмчилгээний үр дүн маш сайн байгаа | News.MN

Арьс цайх өвчний эмчилгээний үр дүн маш сайн байгаа

Хуучирсан мэдээ: 2019.03.29-нд нийтлэгдсэн

Арьс цайх өвчний эмчилгээний үр дүн маш сайн байгаа

Арьс цайх өвчний эмчилгээний үр дүн маш сайн байгаа
“Мон Шинжүкү скин мед” арьсны эмнэлгийн эмч Г.Ундрах

Манай улсад арьсны өвчлөл, тэр дундаа арьс цайх /витилиго/ өвчин хурдацтай тархаж байгаагийн дээр бага насны хүүхдүүд маш ихээр өвчилж байна. Уг өвчний үүсэх шалтгааныг дэлхийд эцсийн байдлаар тогтоогоогүй ч техник технологи өндөр хөгжсөн цөөхөн хэдэн улсад эмчилж, үр дүн гарч байна. Манайд өнөөг хүртэл энэ өвчний талаар мэдээлэл хомс, эмчилгээ байдаггүй гэсэн ойлголттой байв. Гэвч энэхүү өвчнөөр өвчлөгсөд тан уух, хятад спирт түрхэж арьсны өнгөн хэсгийг түр хугацаанд борлуулах хэмжээний л арга хэмжээ авч байв. Зөвхөн арьс цайх гэлтгүй арьсны бусад өвчнийг эмчлэх дэвшилтэт технологид суурилсан “Мон Шинжүкү скин мед” арьсны эмнэлэг нээгджээ. Япондоо тэргүүлдэг арьсны эмнэлгийн эмчилгээг Монголдоо нутагшуулж буй тус эмнэлгийн эмч Г.Ундрахтай уулзан, эмчилгээний явц, арга технологийн талаар мэдээлэл авлаа.

Монгол хүн эх орондоо, гэртээ, ажил, сургуулиа таслахгүйгээр, мөн гадагшаа явж ихээхэн зардал чирэгдэл гаргахгүйгээр арьс цайх өвчнийг эмчилдэг болсон нь бахархууштай юм.

-Монголд арьсны салбар гэж шинэчлэгдэж сайжирдаггүй, хоцрогдсон салбар гэж өвчлөгсөд гомдоллодог. Гэтэл танайх Японы арьсны тэргүүлэх эмнэлгийн эмчилгээг нэвтрүүлж байгаа гэсэн. Эмчилгээний арга технологио танилцуулахгүй юу?

-Арьсны салбар орхигдсон хоцрогдсон гэдгийг одоо манай эмнэлэгт хандаж буй хүмүүсийн байдлаас улам бүр, өдрөөс өдөр ирэх бүр ойлгож, мэдэрч байна. Манай эмнэлэг өндөр хөгжилтэй цөөхөн хэдхэн оронд ашиглаж байгаа дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмжөөр эмчилж байна. Одоогоор Солонгос, Хятад улсад ч байдаггүй юм билээ. Манай эмчилгээний гол төхөөрөмж болох Vtrac 308 эксимер гэрэл аппаратыг Харвардын Анагаахын сургуулийн эрдэмтдийн олон жилийн судалгааны дүнд арьс цайх болон хайрст үлдийг богино хугацаанд, үр дүнтэй эмчлэхэд тусгайлан зориулан  бүтээсэн. Эрүүл арьсанд ямар ч гэмтэл учруулахгүйн дээр жирэмсэн, хөхүүл, бага насны хүүхдийг эмчлэхэд хориглох заалтгүй, энэ нь маш олон судалгаагаар батлагдаж олон улсын хамгийн өндөр стандартыг хангасан төхөөрөмж юм. Энэ аппаратын гол үйлчилгээ нь арьсны эсийг идэвхжүүлэн, арьсны дархлааг бий болгогч эсүүдийг өдөөн сэргээдэг. Өөрөөр хэлбэл, арьс цайх өвчнийг арьсыг гаднаас нь механикаар борлуулах бус эсийн түвшинд эмчилж, нөсөө үүсгэж хүний унаган арьсны өнгөнд хүргэж байгаа хэрэг юм.

-Эмчилгээний үр дүн гарч эхэлсэн үү?

-Өө, гаралгүй яахав. Яг зориулан бүтээгдсэн аппарат учраас эхний 6 оролтоос л энэ өвчин эмчлэгдэх нь гэсэн эхний шинж тэмдэг илэрдэг. Бага талбайд цайралттай эхний үйлчлүүлэгчид маань үр дүнгээ өгөөд эмчилгээ дууссан. Манай үйлчлүүлэгчдээс үр нөлөө гараагүй нэг ч хүн байхгүй, эмчлүүлэгчид маань бүгд сэтгэл ханамж маш өндөр байгаа. Ер нь бол хувь хүний арьсны онцлог, биеийн аль хэсэгт цайралттайгаас шалтгаалан эмчилгээний үр дүн харилцан адилгүй өөр өөр байдаг. Арьс цайх ч бай, хайрст үлд, атопи гээд арьсны энэ бэрх өвчнүүд удаан хугацааны эмчилгээ шаардагддаг. Гэлээ гэхдээ бүрэн эдгэсэн хүмүүс олон байгаа.

-Монголд арьсны өвчлөл жилээс жилд нэмэгдэж байгаа статистик мэдээ байдаг. Тэр тусмаа арьс цайх өвчнөөр бага насны хүүхдүүд их өвчлөх болсон. Танай  эмчилгээнд хүүхдүүд хэр хамрагдаж байна?

-Тийм шүү, манай үйлчлүүлэгчдийн 50 хувь нь бага насныхан байгаа. Ялангуяа арьс цайх өвчин маш залуужиж байна. Манайд 3-хан сартай, 5 сартай нярай хүүхдүүд эмчлүүлээд эдгэсэн байгаа. Дөнгөж шинээр үүсч, элдэв баталгаагүй тос, спирт түрхээгүй, шинэ урган төлжиж байгаа тул үр дүн богино хугацаанд гардаг. Манайх нээгдээд 5 сарын хугацаанд ажиллахад биеийн байдал, өвчин үүссэн хугацаа нь өөр өөр, өмнө нь эмчилгээ хийлгэж байсан байгаагүй гэх мэт маш олон төрлийн үйлчлүүлэгчдийг эмчилж байна л даа. Эндээс нэг зүйл ажиглагдсан нь Хятад, Өвөрмонголд жил бүр эмчилгээнд явж, маш их тос түрхлэг түрхэж, эм, тан ихээр ууж байсан хүмүүсийн эмчилгээний үр дүн удаан гарч байна. Шинэ эринд дэвшилтэт технологид суурилсан, зорилтот эмчилгээ буюу нэг өвчнийг эмчлэх гээд бусад эрхтнийг гэмтээж, хордуулж хохироодог эмчилгээ хол хаягдаад байна шүү дээ. Тийшээ яваад тан уугаад таруулаад эдгэдэг байсан бол өнөөдөр хүмүүс учраа олохгүй, хамаг мөнгөө барсан хэрнээ өвчин нь улам даамжирсан байхгүй л болов уу.

-Жишээ нь, арьс цайх өвчний эмчилгээ хэр удаан үргэлжилж үр дүн нь гардаг вэ?

Хүн бүрийн арьсны онцлогоос их шалтгаалдаг. Зөвхөн нүүрний нэгээхэн хэсэгт арьс нь цайсан бол эмчилгээ хугацаа богино байна. Биеийн 95 хүртэл хувь, 70-80 хувь нь цайралттай бол удаан хугацааны, 4-6 сарын эмчилгээ шаардагддаг. Манай эхний цайралтын талбай бага үйлчлүүлэгчид эдгээд явсан. Харамсалтай нь олонх хүний биеийн ихэнх хэсэг, 70-80 хувь нь цайралттай байх юм.

-Тэгэхээр хөдөө орон нутгаас хүмүүс, хүүхдүүд эмчилгээнд хамрагдахад асуудалтай юм байна даа?

-Гэхдээ байнга гадагшаа эмчилгээнд явж, явж чадахгүй нь баталгаа зүйлд мөнгө төлөөд дэмий л сэтгэлээ хуурдаг байсныг бодвол эмчилгээ нь хаяанд ирчихлээ шүү дээ. Хөдөө орон нутгаас хүүхдүүд зөндөө ирж байгаа. Олон жил яах учраа мэдэхгүй хүүхдийнх нь өвчин ихсээд байгаа бэрхшээлийг амссан хүмүүст тэр хол, сургууль хичээл бас чухал биш байдаг юм байна. Арьсны өвчний нэг сөрөг тал нь хүнийг сэтгэлзүйн дарамтад оруулж, нийгмээс өөрийгөө тусгаарлачихдаг. Нэг ёсондоо өөртөө итгэх итгэлгүй, энэ байдал нь хүний амьдралын чанарт нөлөөлдөг. Ийм байдал хүүхдүүд, голдуу өсвөр насныханд илүүтэй тулгардаг тул хот, хөдөө гэлтгүй л зорьж ирж байна даа.

-Танайх өндөр технологи гэхээр их л төлбөр өндөр байх даа. Ийм төрлийн эмчилгээ гадаад орнуудад хэр төлбөртэй байдаг бол?

-Гадаад орнуудын төлбөртэй харьцуулбал манайхыг үнэгүй гэж хэлж болно. Бид анхнаасаа л монголчуудын амьжиргааны түвшинд тохирсон үнээр үйлчилж байна. Өнөөдөр захын шүдний эмнэлэгт жаахан эм түрхэж бөглөхөд, 10 хоногийн ханиадны эм авахад ямар үнэтэй байгааг хүмүүс сайн мэдэж байгаа шүү дээ. Гэтэл ийм өндөр технологийн эмчилгээг бид маш хямд хийж байгаа. АНУ, Японд арьсны эмчилгээнд явахад зардал маш өндөр, ярилтгүй. Бололцоотой нь Хятад руу эмчилгээнд явдаг ч эмчилгээний үр дүн бага байдаг, байдаггүй гэхэд болно. Яагаад гэхээр Хятадад олон удаа хэдэн жил эмчилгээ хийлгээд үр нөлөөгүй үзүүлээгүй олон хүн манайд эмчлүүлж байгаа. Тэдний ярьснаар бол Бээжинд 10 хоногийнх нь эмчилгээ багадаа 13-15 сая төгрөг, 1 сар уух эм, түрхлэг 3 сая төгрөг байдаг юм билээ.

-ХИМИЙН НАЙРЛАГАТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭС ТАТГАЛЗАЖ ОРГАНИК БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ-

-Манайхан арьс цайх өвчнийг эхэлж байгааг анзаарахгүй, тоодоггүй болов уу, арьс хуурайшин цахлайтахтай андуураад байх шиг байдаг?

Арьс цайх өвчин ганцхан өдрийн дотор үүсчихдэггүй л дээ. Эхлэхдээ хэд хэдэн янзаар илэрч болно. Ихэнхдээ тэр хэсгийн арьс ягаарч эсвэл улайж тэр хэсэгтээ загатнаж эхэлдэг. Хүмүүс заримдаа арьсаа цайж байгааг ч анзаардаггүй. Арьс хуурайшиж цахлайтах ихэвчлэн хүүхдэд тохиолддог. Цахлай хэсэг газартаа цайж эхлэхээс гадна арьс нь хуурайшсан бага зэргийн хайрстай байдаг. Харин арьс цайх өвчин эхлэхдээ цахлай шиг хуурайшдаггүй. Хэрвээ хүүхдэд тань ямар нэгэн тууралт гарч эхэлсэн л бол яаралтай эмчид хандан үзүүлэх хэрэгтэй.

-Арьс цайх өвчнөөр өвчилсөн бол юуг анхаарах ёстой вэ?

Арьс цайх өвчтэй хүмүүс, ялангуяа хүүхдүүд сэтгэлзүйн хүнд дарамтад ордог.  Тэр тусмаа 7-13 насныхан. Дээр хэлсэн шүү дээ. Манайд эмчлүүлж байгаа хүүхдүүдийн ихэнх ээж аавууд “манай хүүхэд их сэргэлэн болоод хичээлдээ сайжирсан” гэж баярлаж ярьдаг. Өөрөөр хэлбэл, арьсны өвчнийг эмчилнэ гэдэг давхар амьдралын чанарыг нь сайжруулж, өөртөө итгэх итгэл, бусдаас дутахааргүй нийгмийн харилцаанд ороход нь тусалж байна гэсэн үг. Дээр нь арьс цайх өвчнийг эмчлэхгүй удаан явснаар харшил, бөөрний дутагдал гэх мэт олон хүнд өвчин үүсэх суурь болдог. Зүгээр нэг гоо сайханд сөрөг, зовиур шаналгаагүй өвчин гэж тайвширч болохгүй. Тэгэхээр арьс цайхаар өвчилсөн хүүхдийг сэтгэл санааг нь тайван, өөдрөг байлгаж, өөртөө итгэх итгэлийг нь байнга өсгөх, стрессээ тайлах хоббитой болгохоос гадна сайн унтуулж амраах хэрэгтэй. Мөн гар утас цахилгаан соронзон долгионоос хол байлгах нь чухал.

-Танайх арьсны бусад бэрх өвчнүүдийг эмчилж байгаа гэл үү?

Зөвхөн арьс цайх бус атопи, хайрст үлд, экзем, батгашилт гээд арьсны бүх төрлийн эмчилгээ хийж байна. Хайрст үлд бол маш бэрх өвчин, хүүхдүүд ч ихээр өвчилсөн байна. Манай эмнэлгийн ашиглаж буй төхөөрөмж хайрст үлдийг эмчлэхэд зориулан бүтээгдсэн тул бид ийм төрлийн өвчлөлийг бууруулахад бас анхаарч байна даа. Үйлчлүүлэгчдийн дийлэнх нь арваас дээш жил энэ өвчнөөр шаналсан, яг оносон эмчилгээ хийлгэж байгаагүй, тос түрхлэг байдалтай л өдий хүрсэн байдаг. Аппараттай хавсарч Японы тос, түрхлэгийг эмчилгээндээ ашиглаж байгаа тул эмчилгээний үр дүн хурдан гарч байна.

-Танд баярлалаа.

Тус эмнэлэгтэй холбогдох утас: 9966-5511, 8833-0044, 9900-9966

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-03-29 202.55.191.194

баярлалаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж