Ерөнхийлөгч АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшүүлсэн саналаа татлаа

Хуучирсан мэдээ: 2019.03.28-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшүүлсэн саналаа татлаа

Ерөнхийлөгч АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшүүлсэн саналаа татлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын дарга, дэд дарга, прокурорын орлогчид нэр дэвшүүлэхээр зөвшилцөх саналаа эргүүлэн татахаар болсон бичгээ  УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлжээ. Тодруулбал, Ерөнхийлөгчийн зүгээс АТГ-ын дарга Х.Энхжаргал, дэд дарга Ц.Нямдорж нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь  АТГ-ын даргад Даваанямын Даваа-Очирыг, дэд даргаар Жанжаагийн Батсайхан нарыг тус тус томилуулах саналаа УИХ-д хүргүүлээд байсан юм. Мөн Ерөнхий прокурорын нэг орлогчийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан түүний оронд  А.Цэрэнсодномыг томилуулах саналаа УИХ-д хүргүүлээд байсан юм. Эдгээрийг ээлжит бус чуулганы хугацаанд хэлэлцэх саналаа хүргүүлсэн боловч улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдөж, Ерөнхийлөгч ҮАБЗ-ийн дагуу дээрх албан тушаалтнуудыг чөлөөлдөг байх хуулийн төсөл УИХ-д өргөн барьсныг өчигдөр баталсан билээ.

Гэвч Ерөнхий прокурорын орлогчид нэр дэвшигч А.Цэрэнсодном нь бусдыг шантаажилсан, авлига нэхсэн гэх утга бүхий бичлэг олон нийтийн сүлжээгээр тархсан учраас түүнийг томилуулах саналаа эгүүлэн татаж байгаа гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хэлж байсан юм. Харин АТГ-ын дарга, дэд дарга нарыг бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон гэж үзэж, чөлөөлөх санаалыг хүргүүлсэн бөгөөд тэдний оронд томилох хүмүүсийг санал асуулгаар тодруулж, хамгийн өндөр санал авсан хоёр нэр дэвшигчийг АТГ-ын дарга, дэд даргад томилуулах саналаа УИХ-д хүргүүлээд байсан юм. Гэвч УИХ-ын баталсан ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу дээрх байгууллагын удирдлагыг чөлөөлөх боломжтой болсон учраас ийнхүү УИХ-д хүргүүлсэн саналуудаа эргүүлэн татсан байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж