Том Круз Николь Кидманыг хүүгийнхээ хуримд оролцохыг хоригложээ

Хуучирсан мэдээ: 2019.03.28-нд нийтлэгдсэн

Том Круз Николь Кидманыг хүүгийнхээ хуримд оролцохыг хоригложээ

Том Круз Николь Кидманыг хүүгийнхээ хуримд оролцохыг хоригложээ

Австрали-Америкийн жүжигчин Николь Кидман өөрийн хүү Коннорын хуримд оролцож чадахгүйд хүрчээ. Хэвлэлд мэдээлснээр, судлаач Коннор Круз итали бүсгүйтэй гэрлэхээр төлөвлөсөн бөгөөд эдүгээ 51 настай Кидман хуучин нөхөр болох Том Крузээс болж хуримд ирэхгүй юм байна.

Эх сурвалж мэдээлэхдээ “Нэгд, Том Круз хүүгийнхээ хуримд Николийг хэзээ ч урих талаар бодож байгаагүй. Хоёрдугаарт, хурим дээр түүнийг харахыг хүсэхгүй байгаа" гэж ярьжээ. Өмнө нь Николь Кидманы хувьд Том Круз болон хүүхдүүдтэйгээ энгийн харилцаатай байдаг тухайгаа ярьсан байна.

Одоогоос дөрвөн жилийн өмнө Том Круз, Николь Кидман нарын өргөмөл охин Изабелла Круз нөхөрт гарч, Лондон хотын таван одтой “Dorchester” зочид буудалд хуримын ёслолоо маш цомхон хийжээ. Тэдний хуримын ёслолд сүйт залуу болон бүсгүйн найз нөхөд оролцсон бол өргөж авсан ээж, аав хоёроо уриагүй талаар хэвлэлүүд мэдээлж байв.

Эх сурвалж: Radar Online

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж