Хятадад хоёр өөр эцэгтэй ихэр мэндэлжээ  | News.MN

Хятадад хоёр өөр эцэгтэй ихэр мэндэлжээ

Хятадад хоёр өөр эцэгтэй ихэр мэндэлжээ

Хятадад хоёр өөр эцэгтэй ихэр мэндэлжээ 

Хятадын Фужянь мужийн Шиамень хотод нэгэн эмэгтэй ихэр хүү төрүүлжээ. Ихрийг бүртгүүлэхээр нөхөртэйгөө Мужийн иргэний бүртгэлийн газар очтол хүүхдүүдийг бүртгэхийн тулд эцэг эх нь мөн гэдгийг ДНК-ийн шинжилгээгээр батлах шаардлагатай болсон байна. Ингээд эмнэлэгт очин шинжилгээ өгчихөөд нөхөр нь шинжилгээнийхээ хариуг хараад ихэд цочирдсон байна. Учир нь ихэр хөвгүүдийн нэг нь л түүний хүүхэд мөн нөгөө  нь өөр эрэгтэйн хүүхэд байжээ. Нөхөр өмнө нь хөвгүүдийн нэг нь огт өөр царайтай байгааг гайхаж байсан ч эхнэртээ хэлээгүй байж.

Болсон явдлыг эхнэртээ хэлтэл тэрбээр эрс эсэргүүцэн нөхрийгөө шинжилгээний хариуг будлиулчихлаа хэмээн буруутгаж эхэлсэн байна. Гэвч эцэст нь бүх зүйлийн учир тайлагдаж эхнэр нь нөхрөө хуурсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Эмэгтэйн нөхөр зөвхөн өөрийнхөө хүүхдийг өсгөнө, нөгөө ихрийг нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байна.

Ийм тохиолдол маш ховор байдаг ба эмэгтэй хүн нэг өдрийн дотор хоёр өөр эрэгтэй хүнтэй бэлгийн харилцаанд орсон тохиолдолд хоёр өөр хүний эсийн ихэр бүрэлдэж болдог ажээ. АНУ-д хийсэн судалгаагаар 400 ихэр тутамд нэг тохиолддог байна. Харин мал амьтанд ийм зүйл тохиолдох нь элбэг байдаг гэнэ.

Эх сурвалж:DAILYMAIL

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ГайхмаарГайхмаар
8
ХахаХаха
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-03-28 119.40.97.6

Манайд авгайн өөр хүнтэй улаам цайм явалдаж 2 хүүхэдтэй болсон явдал байдаг Тэр хүүхэн арай даварсан амьтан.Манай ажлын найз хүнтэй гал тогооны өрөөнд хусалцаж байгаад гардуулсан.Дараа нь юуч болоогүй юм шиг байжл байсан.Энэ хүүхнүүд дуртай гэхэд хүн алнашүү

Avatar

Зочин 2019-03-28 203.91.114.244

-эход үзүүлээд ихэр байна гэсэн чинь, нэг нь хэнийх юм … гэж асуусан гэдэг онигоо үнэн юм бн хаха

Avatar

Зочин 2019-03-28 64.119.26.171

zavaan harhnuud ingejl urjeed terbum garsan yum bna

Avatar

Зочин 2019-03-28 202.21.106.104

Манайд бол бууж морддог хорвоо доо. Айлын олон хүүхэд дотор юм юм л байдаг байх. Гэвч Монгол хүн гүдэсхэн хээгүй тэр хятад эр шиг новшрохгүй л дээ.

Avatar

Зочин 2019-03-28 202.70.41.194

2019 онд гадаадад бакалавр, магистр, докторын сургалтанд явах хүмүүст зориулж гадаадын их сургуулиудад уншигддаг ерөнхий эрдмийн лекцүүдийг ойлгох, сонсох, бичих чадваруудыг эртнээс төлөвшүүлэх, цагтаа лекцээ ойлгож сурах чадварыг эзэмшүүлэхэд зориулж бодит материалуудад тулгуурласан сургалтыг ганцаарчилсан хэлбэрээр явуулж байна. 99922603

Avatar

Зочин 2019-03-28 103.229.121.41

Энэ естой гое юм бн!! Манайд бол маш олон байгаа!! Манай эмэгтэйчvvд найрсагийг хэлэх vv?!

Avatar

ХУРУУ ШИЛ 2019-03-28 49.0.212.222

ХА ХА ХА ХА, ЖИНХЭНЭ ЗОХИОМОЛ ХЭЭЛТҮҮЛЭГ БУС УУ

Avatar

Зочин 2019-03-28 175.38.87.92

ИХРҮҮД НО ТОЙ ШҮҮ ХАХА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж