Хятадад хоёр өөр эцэгтэй ихэр мэндэлжээ 

Хуучирсан мэдээ: 2019.03.28-нд нийтлэгдсэн

Хятадад хоёр өөр эцэгтэй ихэр мэндэлжээ 

Хятадад хоёр өөр эцэгтэй ихэр мэндэлжээ 

Хятадын Фужянь мужийн Шиамень хотод нэгэн эмэгтэй ихэр хүү төрүүлжээ. Ихрийг бүртгүүлэхээр нөхөртэйгөө Мужийн иргэний бүртгэлийн газар очтол хүүхдүүдийг бүртгэхийн тулд эцэг эх нь мөн гэдгийг ДНК-ийн шинжилгээгээр батлах шаардлагатай болсон байна. Ингээд эмнэлэгт очин шинжилгээ өгчихөөд нөхөр нь шинжилгээнийхээ хариуг хараад ихэд цочирдсон байна. Учир нь ихэр хөвгүүдийн нэг нь л түүний хүүхэд мөн нөгөө  нь өөр эрэгтэйн хүүхэд байжээ. Нөхөр өмнө нь хөвгүүдийн нэг нь огт өөр царайтай байгааг гайхаж байсан ч эхнэртээ хэлээгүй байж.

Болсон явдлыг эхнэртээ хэлтэл тэрбээр эрс эсэргүүцэн нөхрийгөө шинжилгээний хариуг будлиулчихлаа хэмээн буруутгаж эхэлсэн байна. Гэвч эцэст нь бүх зүйлийн учир тайлагдаж эхнэр нь нөхрөө хуурсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Эмэгтэйн нөхөр зөвхөн өөрийнхөө хүүхдийг өсгөнө, нөгөө ихрийг нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байна.

Ийм тохиолдол маш ховор байдаг ба эмэгтэй хүн нэг өдрийн дотор хоёр өөр эрэгтэй хүнтэй бэлгийн харилцаанд орсон тохиолдолд хоёр өөр хүний эсийн ихэр бүрэлдэж болдог ажээ. АНУ-д хийсэн судалгаагаар 400 ихэр тутамд нэг тохиолддог байна. Харин мал амьтанд ийм зүйл тохиолдох нь элбэг байдаг гэнэ.

Эх сурвалж:DAILYMAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ГайхмаарГайхмаар
8
ХахаХаха
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж