Дэлхийн хамгийн цэвэр бөгөөд хүний биед хамгийн хэрэгтэй давс бол Гималайн давс байдаг байна. 250 сая гаруй жилийн тэртээд нарны энерги Гималайн тэнгисийг хатааж улмаар тэнгисийн маш их эрдэс бодис уусан нэгдэж Гималайн давсыг бүрэлдүүлсэн байна.
Гималайн давсанд хүний биед агуулагддаг болон нэмэлтээр хэрэгцээтэй байдаг бүхий л эрдэс бодис байдаг ба эрт дээр үеэс Гималайн давсыг 5 дахь элемент буюу Ус, Агаар, Дэлхий, Галнаас гадна хүний бие, энергид хэрэгцээтэй элемент гэж тодорхойлон эмчилгээнд хэрэглэж иржээ.
Соёл Велнесс Төвийн Гималайн давсан өрөө нь орчны тоос, мөөгөнцөр, хөгц болон бичил тоосонцор, ханиад үүсгэгч нянгуудыг устгаж, агаарыг чийгшүүлснээр маш бага хугацаанд ханиад томууны өвчлөлийг эдгээдэг ба бусад амьсгалын замын халдварт өвчнийг намдаадаг. Хэрвээ та хурдан хугацаанд ханиадаа эдгээж, ханиаднаас урьдчилан сэргийлэхийг хүсвэл долоо хоногт 2 удаа тогтмол #Гималайн Давсан өрөөнд суух буюу унтлагын өрөөндөө Гималайн давсан гэрлийг байршуулахыг танд зөвлөж байна.
Гималайн давс нь дараах 10 ач тустай:
- Хэрэгцээт эрдэс бодисыг биед өгнө
- Бодисын тэнцвэрт урсгалыг сайжруулна
- Биеийн усны зөв харьцааг хангана
- Мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааг сайжруулна
- Биеийн тэжээл шингээлтийг нэмэгдүүлнэ
- Булчингийн үйл ажиллагааг сайжруулна
- Ясны бат бэх байдлыг хадгална
- Эсийн дотор болон гадна усыг тэнцвэржүүлнэ
- Энергийн тогтолцоог тэнцвэржүүлнэ
- Зүрхний болон бөөрний өвчнөөс сэргийлнэ
Холбоотой мэдээ