Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 02-01/77 тоот удирдамжийн дагуу эрүүл мэндийн байгууллагуудад төлөвлөгөөт шалгалтыг энэ долоо хоногт хийж байна.
Шалгалтын явцад Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Ану булган” ХХК-ийн эмнэлэгт дөрвөн нэрийн таван цувралын хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан эмийг хэрэглэхээр яаралтай тусламжийн шүүгээнд хадгалж байсан зөрчлийг таслан зогсоожээ. Тус эмийг улсын ахлах байцаагчийн актаар хураан авч, Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ногдуулан устгуулахаар холбогдох газарт шилжүүлсэн байна.
Э.ЭНХ