Монголд анх удаа таван кг 750 грамм жинтэй хүү гуравдугаар сарын 25-нд 21.55 цагт мэндэлжээ. Хүү долоон хүүхэдтэй өнөр өтгөн айлын отгон нь болон энэ хорвоод мэндэлсэн байна. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийнхөн өмнө нь том биетэй, их жинтэй хүү бүртгэгдэж байгаагүйг хэлж байна.
Хүүгийн ээж 33 настай Т.Энхтуяа нь хийсвэр хагалгаанд оролгүй, өөрөөрөө төрж, найм дахь хүүхдээ өлгийдөн авсан нь энэ юм. Хүүгийн аав П.Энхтайван нь шинэ гишүүндээ өлгий авч өгсөн ч багтаагүй тул 5-6 сартай хүүхдийн хувцас авч өмсүүлсэн гэж нөхрийн ээж нь хэлжээ. Хүүхдийн эцэг “Хархорин” захад гутал засварын газарт ажилладаг, архи тамхи хэрэглэдэггүй, орчин тойрныхондоо нэр хүндтэй нэгэн аж.