“Номинталст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн эхнэртээ зориулан дуу хийжээ. Түүний гэргий өөрийн сонирхлоороо хоол хийх дуртай бөгөөд энэ хоббигоороо “Солонгон ааштын увидас” хоолны нэвтрүүлэг бэлтгэдэг билээ.
“Солонгон ааштай бүсгүй” дууны клипний зураг авалт энэ сарын 27-нд болсон бөгөөд клипэнд нь олны танил бүсгүйчүүд тоглосон байна. Түүний эхнэр Х.Ананда өөрийн фэйсбүүк хуудаснаа “Ханийн минь надад зориулж буй энэхүү уран бүтээл олон олон мянган Солонгон бүсгүйчүүдийн он цагийг хамтдаа туулж, урам зориг итгэл хайрыг мэдрүүлэх зуун дамжсан уран бүтээл болно гэдэгт 1000 хувь итгэлтэй байна” гэв.
Дашрамд дуулгахад амьдралаа дахин шинээр эхлүүлж буй хос удахгүй шинэ хүнээ хүлээн авах гэж байгаа ажээ.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ