Ээлжит бус чуулганы нүдээ олсон шийдвэр | News.MN

Ээлжит бус чуулганы нүдээ олсон шийдвэр

ОЮУНХОРОЛ

Ээлжит бус чуулганы нүдээ олсон шийдвэр

Ээлжит бус чуулганы нүдээ олсон шийдвэр

Монголын улс төрд эмэгтэйчүүдийн манлайлал ус, агаар мэт хэрэгтэй байгаа энэ үед УИХ-ын чуулганаар гаргасан нэг зөв шийдвэр нь УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг сонгосон явдал байлаа. Ангийнхныхаа дунд төмөр хатагтай хэмээгддэг тэрбээр боловсролын салбараас амьдралынхаа гарааг эхэлж, эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалсан хуулийн төслүүдийн ажлын хэсгийг ахалж, амьдралд хэрэгжүүлдэг нэгэн.

Улс төрийн попролт, шоудалт хүн бүрт таалагдах нэг хэрэгсэл болсон энэ үед олны нүдэнд өртөхийн тулд энд тэндхийн жагсаал цуглаанд харагдах бус асуудлыг үндсээр нь таслах арга хайж, хуулийн төсөл боловсруулж, УИХ-ын чуулганаар батлуулах ажлыг хийдэг нь Д.Оюунхорол гишүүний онцлог. Түүний санаачлан өргөн барьсан хуулийн төслүүдийг жагсаавал:

  • Төрөөс гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжих, гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг одоогийнхоос илүү боловсронгуй болгох, хүүхдийн эрх ашиг сонирхлыг тэргүүн ээлжинд хамгаалах зарчмыг баримтлан Гэр бүлийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлан боловсруулсан. Хүүхэдтэй гэр бүл, өнчин хүүхэд, залуусыг дэмжих  тухай хуулийн төслийг боловсруулахдаа Монгол Улсын эдийн засаг харьцангуй өндөр хурдацтай өсч байгаа ч хүн амын ядуурлын түвшин төдийлөн буурахгүй байгаа бодит байдлыг харгалзан үзсэн гэдэг.
  • Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулсан. Энэ хуулиар 4-6 хүүхэд гаргасан эхчүүд алдарт эхийн нэг, хоёрдугаар одон, жил бүр тавин мянгаас нэг зуун мянган төгрөг хүртэлх тэтгэмж авахаар болсон юм.
  • Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэр бүхий гишүүдтэй хамтран өргөн барьсан. Энэ хуулийн агуулга нь боловсролын байгууллагад ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, цалин хөлсний ялгааг багасгах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэг асуудлыг багцаар нь шийдсэнээрээ онцлог юм.
  • Мөн малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулах, малчин иргэний ажилсан нэг жилийг 1.6 жилээр тооцох, сайн дураар даатгуулагчдад нийгмийн даатгалын шимтгэлээ сар, улирал, жилээр төлөх боломж олгох, мөн малчин иргэдэд тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломж олгох үүднээс “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай”, “Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, “Малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай”  хуулийн төслүүдийг санаачлан өргөн барьжээ.

Дээр дурьдсан ажлууд бол нийгмийн бодлогын асуудалд хэрхэн анхаарч ажиллаж байсных нь цөөн жишээ юм. Тиймээс НББСШУ-ны шинэхэн дарга Д.Оюунхоролоос хүлээх зүйл их байна. Тэрбээр хэлэхээсээ илүү хийдэг хүн гэдгээ ч өнгөрсөн хугацаанд харуулсан билээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж