Казахстаны зэвсэгт хүчний нисдэг тэрэг гуравдугаар сарын 27-ны өдөр тус улсын өмнөд хэсгийн Кызылординьский дүүрэгт осолдож, нийт 13 цэргийн алба хаагч амиа алдсан талаар тус улсын Батлан хамгаалах яамны хэвлэлийн албанаас мэдээлжээ.
Осолдсон нисдэг тэрэг цогц шалгалт, сургуулилт хийхээр Актау хотоос Шимента руу нисэж байсан дөрвөн нисдэг тэрэгний нэг аж. Бүрэнхийд, цаг агаарын хүнд нөхцөлд нисэж байсан тул хоёр нисдэг тэрэг нь Кызылорда хотод газардаж, нэг нь осол болсон газарт иржээ.
Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев “Ослын улмаас багийн бүх гишүүн амиа алдсан” гэж мэдэгдээд, ослын шалтгааныг тогтоохыг даалгаж, амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд материаллаг тусламж үзүүлэхээ амлажээ.
Эх сурвалж: KAZINFORM
Холбоотой мэдээ