“Сагсан бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээний шилдгүүд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2019.03.28-нд нийтлэгдсэн

“Сагсан бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээний шилдгүүд тодорлоо

“Сагсан бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээний шилдгүүд тодорлоо

Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 2019 оны “Сагсан бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээний шилдгүүд тодорлоо

Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 2019 оны “Сагсан бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээн 2019.03.26-27-ны өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ жилийн тэмцээнд төв, орон нутгийн цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 74 баг, 600 гаруй тамирчид авхаалж самбаа, хурд хүчээ сорин цомын төлөө өрсөлджээ.

Эмэгтэй баг тамирчдын тэргүүн байрт Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төв, дэд байр Нийслэлийн цагдаагийн газар, гутгаар байр Цагдаагийн ерөнхий газар тус тус шалгарлаа. Харин эрэгтэй баг тамирчдын тэргүүн байрт мөн Мэдээлэл шуурхай удирдлагын төв, дэд байрт Нийслэлийн цагдаагийн газар, гутгаар байрт Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын алба хаагчид шалгарлаа.

Тэмцээний "Шилдэг тоглогч"-оор Нийслэлийн цагдаагийн газрын дэслэгч Д.Анхбаяр, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн ахлах ахлагч Э.Одонцэцэг, "Шилдэг довтлогч"-оор Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын ахлах дэслэгч Б.Эрдэнэдалай, Нийслэлийн цагдаагийн газрын ахлах ахлагч Ө.Бүрнээ, "Шилдэг холбогч"-оор Увс аймгийн цагдаагийн газрын дэд ахлагч Ч.Гантөгс, Цагдаагийн ерөнхий газрын ахмад С.Мөнхжин нар тус тус шилдэгээр шалгарсан юм.

Нийлбэр дүнгээр нэгдүгээр байрт Мэдээлэл шуурхай удирдлагын төв, хоёрдугаар байрт Нийслэлийн цагдаагийн газар, гуравдугаар байрт Цагдаагийн ерөнхий газар шалгарч алт, мөнгө, хүрэл медаль, цом хүртжээ.

Тэмцээнд оролцсон бүх алба хаагч нартаа спортын амжилт хүсэж байна.

Эх сурвалж: ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж