Барселона итгэл төгс тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2019.03.28-нд нийтлэгдсэн

Барселона итгэл төгс тэргүүлж байна

Барселона итгэл төгс тэргүүлж байна

Испаний Ла лигийн 29-р тойрог маргааш шөнө Жирона болон Атлетико Бильбао багуудын тоглолтоор эхлэнэ. Ла лигийг 28 тойргийн дараах байдлаар Барселона клуб 20 хожил, 6 тэнцээ, 2 хожигдолтой 66 оноогоор тэргүүлж байгаа. Дэд байранд Атлетико Мадрид клуб 56 оноотой удаалж байгаа бол Реал Мадрид клуб 54 оноотой хүснэгтийн эхний 3-т бичигдэж байна. Лигийн аваргын цом бараг л Барселона клубт очих магадлал маш өндөр байгаа бол аваргуудын лигийн эрхийн төлөө буюу 4-р байрын төлөө Хетафе, Депортиво Алавес, Севилья клубуудын дунд гол өрсөлдөөн болж байна.

Хүснэгтийн байрлалаас харвал 4-р байраас доош багуудын оноо маш ойролцоо байгаа нь аваргуудын лигийн эрхийн өрсөлдөөнийг илүү сонирхолтой, ширүүн болгох төлөвтэй байна. 28- тойргийн дараа 4-р байранд бичигдэж буй Хетафе багийн араас ердөө 2 онооны алдагдалтай Депортиво Алавес, 3 онооны зөрүүтэй Севилья багууд бичигдэж байгаа. 40 оноотой Валенсиа клубт ч боломж байхыг үгүйсгэхгүй юм.

Харин доош унах бүсэд Уаске, Райо Вальенкано болон Сельта багууд бичигдэж байна. Өнгөрсөн улиралд Испаний 2-р лигийн дэд байранд шалгарч анх удаагаа дээд лигт дэвшээд буй Уаске клуб ердөө 5 хожилтой, 7 тэнцэн, 16 хожигдож 22 оноотой хүснэгтийн ёроолд бичигдэж байна. Уаске клубтэй 1 онооны зөрүүтэйгээр Райо Вальенкано 23 оноотой 19-р байранд бичигдэж байгаа бөгөөд хоёр баг хоюулаа доош унахад ойрхон болоод байна.

Ла лигийг Л.Месси 29 гоолтой итгэл төгс тэргүүлж байгаа бол Л.Суарез 18, Севилья клубын Бен Йеддер, Жирона клубын К.Стуани нар тус бүр 16 гоолтой удаалж байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж